2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Төмс хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарч байна

Төмс хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарч байна

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Нийслэлийн төвийн 6 дүүргийн 23 байршилд төмс хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарч байна

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай А/630 дугаар захирамж гаргалаа.
 

Захирамжинд Улаанбаатар хотын иргэдийн төмс, хүнсний ногооны  хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхлэгчдийг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор 8 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулахаар заасан байна. Мөн  “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г дүүрэг тус бүрт 2-оос доошгүй байршилд зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд нийт 23 байршилд 190 цэгт төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарсан байна. Тодруулбал Баянзүрх дүүрэгт “Скай” худалдааны төвийн урд талбайд, Бөхийн өргөөний урд, “Тэнгэр” бөөний худалдааны гадна талбайд зэрэг нийт 4 байршилд 80 цэгт үзэсгэлэн худалдаа гарсан бол Баянгол дүүрэгт 3-р эмнэлэгийн зүүн талд, Бичил хорооллын дунд талбай зэрэг 3 байршилд, Хан-Уул дүүрэгт “Ажилчны алдар” талбайд, “Хоме ппаза”-ийн гадна талбайд, “Буянт-Ухаа-1” хорооллын гадна, Чингэлтэй дүүрэгт Хайлааст, Долоон буудлын уулзвар, 24-р сургуулийн урд талбайд, Сонгинохайрхан дүүрэгт Хархорин захын эсрэг талд 31-р байрны урд хэсэгт, Миний захын хажууд, Баянхошууны эцсийн буудал орчим ногооны үзэсгэлэн худалдаа гарсан байна.
 

Есдүгээр дүгээр сарын 15-наас эхлэн Сүхбаатарын талбай, Барилгачдын талбай, Жуковын талбайд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа гарна  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.