2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дэд сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дэд сайдыг хүлээн авч уулзлаа

Нийтлэлийн төрөл: Улс төр

 

   Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/-ын дэд сайд Мэй Көбао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг Шадар сайд тэмдэглэлээ.

Уулзалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЧХШХЦЕГ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн хорио цээр, дамжин өнгөрөх тээвэр зэргийн талаар санал солилцов.

Хорио цээр, эрүүл ахуй, аюулгүй байдлын чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний экспорт, импортыг улам нэмэгдүүлэх чиглэлээр хоёр улсын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах ёстой гэдэгт талууд санал нэгдлээ.

 

Дэд сайд Мэй Көбао айлчлалынхаа үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын ЧХШХЦЕГ хооронд байгуулах “Монгол Улсаас БНХАУ-д силимарины үр экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай”, “Хонь, ямаа, үхрийн махны хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай” Санамж бичиг болон “Монгол Улс-БНХАУ-ын хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.