2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ч.Хүрэлбаатар: Татвар нэмэгдснээр эдийн засгийн агшилтыг гүнзгийрүүлэх эрсдэлтэй

Ч.Хүрэлбаатар: Татвар нэмэгдснээр эдийн засгийн агшилтыг гүнзгийрүүлэх эрсдэлтэй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

 

 

-ТАТВАР НЭМЭГДСНЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН АГШИЛТЫГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ-

 

-Улс орнууд татвар нэмэх аргачлалыг ямар үед хэрэглэвэл зохистой гэж үздэг вэ?

 -Аль ч улс оронд эдийн засаг өсөж, тэлж байгаа тохиолдолд татвар нэмэхэд асуудал байхгүй. Яагаад гэхээр, эдийн засгийн хэт халалт бий болохоос болгоомжилж, татвар нэмэх арга хэмжээг авдаг. Харин өнөөдрийн эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байгаа гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН  чуулган дээр эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар ярьсаар ирсэн. Монгол Улсын эдийн засаг агшиж байна. Улсын төсвийн орлого бүрдэхгүй байна. Валютын нөөц  ч хомс байгаа. Ийм нөхцөлд ямар бодлого явуулах ёстой бэ гэдгээ олон талаас нь авч үзэх хэрэгтэй.

 

-Нийтдээ найман төрлийн татварыг нэмэхээр яригдаж байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед татварын бодлогоо чангаруулахаар бүр ч сөрөг үр дагавар дагуулах биш үү?

-Эдийн засаг хумигдчихсан хүнд нөхцөлд бид байна. Ард иргэдийн орлого ч буурчихсан байгаа. Ийм тохиолдолд татвар нэмэгдснээр эдийн засгийн агшилтыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй. Тийм учраас хувь гишүүний зүгээс татвар нэмэх асуудлыг би дэмжихгүй байгаа. Энэ санаагаа ч илэрхийлж байгаа. Татвар нэмэхтэй холбоотой хуулиудыг тодорхой хугацаанд хойшлуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг яаж хөгжүүлэх үү, ард иргэдийн амжиргааг хэрхэн дээшлүүлэх үү гэдэг асуудалд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй.

 

-Орон сууцны тухайд 150 м.кв-аас дээш талбайтай хэсгүүдэд татвар нэмэхээр байгаа. Энэ дундаж орлоготой  өрхүүдэд хэр их нөлөөлнө гэж харж байна?

 

-150 м.кв-аас дээш талбай бүхий байр, орон сууцтай иргэд, ААН-үүдийг бид судлах хэрэгтэй. Яагаад гэхээр орлого өндөртэй иргэд тэр байранд амьдарч байгаа тохиололд татварыг нэмсэн байдлаар авахад буруу биш байх.

 

-Автомашины татварын тухайд?

-Татварыг нэмэгдүүлэхээс эсрэг саналтай байгаа.  Ер нь эдийн засаг хямарчихсан байгаа үед ямар нэгэн татварыг нэмнэ гэдэг сигналыг зах зээлд өгөх нь өөрөө их буруу. Зарим мэдээллийг нь би сая л сонслоо. Жишээ нь, 20 мянган төрийн албан хаагчийг цомхотгох асуудал. Төрийн алба данхайсан уу гэвэл данхайсан. Үүнийг оновчтой, бодитой, зөв болгох тал дээр Засгийн газар ажиллах ёстой.

 

-Таны хувьд татвар нэмэхгүй байх  өөр шинэ гарц байна уу?

-Татварынхаа суурийг нэмэгдүүлэх, эдийн засгаа өсгөх арга байна. Энэ тохиолдолд арай өөр үр дүн гарч ирнэ. Одоо байгаа  жижиг татвар төлөгчдийн суурин дээр шууд нэмэх нь буруу гэдгийг би хувь  гишүүнийхээ зүгээс илэрхийлж байгаа.

 

-Цалингийн хэмжээнээс үл хамаараад НДШ-ийг ажил олгогч болон ажиллагчдаас үе шаттайгаар нэмж авахаар  Төсвийн тодотголд тусгагдсан. Үүн дээр та ямар байр суурь илэрхийлэх бэ?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх тухай асуудал Төсвийн тодотгол дээр тусгагдсан байгаа. Гэхдээ бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх үеэр энэ асуудлыг ярина. Одоо Монгол Улсад төлж байгаа Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ бусад орнуудтай харьцуулахад их өндөр. Ийм байтал дахиад нэмэх санал оруулж ирж байгаа нь зохисгүй асуудал. Хувийн хэвшлийнхэн энэ тохиолдолд ажилчдынхаа цалинг бууруулах, худлаа тайлагнах зэрэг сөрөг асуудлууд үүснэ. Энэ бүхнийг бид өнгөрсөн хугацаанд засаж, залруулах тухай ярьсаар ирсэн. Тиймээс энэ асуудал өөрөө ухралт дагуулахаар байгаа юм. Одоогийн хангалттай өндөр байгаа түвшинг нэмэгдүүлснээр бид нөгөө л засах гээд үзээд байдаг далд эдийн засгийг  сүүдрийг  үүсгэх эрсдэлтэй.

 

-Ер нь эрх баригч намын мөрийн хөтөлбөр энэ дөрвөн жилд бүрэн хэрэгжих боломжтой юу?

 -Хэрэгжүүлэхийн төлөө  хичээж чармайж ажиллах учиртай. Гэхдээ олон нийт эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сайтай байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 26.9 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг төр өөрөө хийх гэж оролдох юм бол хэрэгжихгүй. Тиймээс аль болохоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэх, татах замаар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах боломжтой гэж харж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.