2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлнэ

Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлнэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын сэргээн босголт хөгжлийн банкны ОХУ, Төв Ази, Монголын хөрөнгө оруулалтыг хариуцсан газрын Дэд захирал, Ахлах банкир Светлана Радченког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны ОХУ, Төв Ази, Монголын хөрөнгө оруулалтыг хариуцсан газрын Дэд захирал, Ахлах банкир Светлана Радченко “Юуны өмнө хотын даргын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэе. Манай банк Улаанбаатар хоттой сүүлийн хоёр жил олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Улаанбаатар хоттой хамтран хатуу хог хаягдал боловсруулах, цэвэрлэх байгуулажийг шинэчлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх гэсэн тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Эдгээр ажлыг үргэжлүүлэн хэрэгжүүлэх талаар таны саналыг сонсмоор байна” гэлээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа гол асуудлуудыг олж харсанд таатай байна. Эдгээр төслүүдийг хамтран хэрэгжүүлэхдээ баяртай байх болно. Гэхдээ бидэнд судалгаа хийх хугацаа хэрэгтэй. Уг ажлууд дээр ажлын хэсэг байгуулж ажиллах болно. Түүний дараа тантай дахин уулзаж, асуудлаа тодорхой болгох хүсэлтэй байна. Орон сууцны хороолол, гэр хороололд хэсэгчилсэн цэвэрлэх байгууламж барих төслийг ямар байдлаар хэрэгжүүлэх тал дээр Та бүхний саналыг тусгах болно. Мөн нийслэлийн нийтийн тээвэрт олон чиглэл давхацсан, нэг чиглэл рүү хэтэрхий их ачаалалтай гэх зэрэг замбараагүй асуудал их байгаа. Үүнийг цэгцлэхэд ч Та бүхний оролцоо их байна. Цаашид олон чиглэлд хамтран ажиллах болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.