2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Сайн засаглал, авлигын эсрэг, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтарч ажиллана

Сайн засаглал, авлигын эсрэг, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтарч ажиллана

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 

Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарын санаачлагаар УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн А.Ундраа нар олон улсын хөгжлийн төрийн бус байгууллага болох Азийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Азийн сан, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Тус сан нь 18 оронд салбартай бөгөөд Монгол Улсад 1990 оноос хойш ардчиллыг бэхжүүлэх, сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, авлигыг бууруулах, байгаль орчны нөхөн сэргээлт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Төлөөлөгчид цаашид сайн засаглал, авлигын эсрэг, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Уг уулзалтад Азийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Сузанне Сискел, Хөтөлбөр хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Др. Гордон Хайн, Хөтөлбөр, сургалт, стратеги хариуцсан захирал Билл Кол, Энэтхэг дэх Суурин төлөөлөгч Сагар Прасай, Монгол дахь Суурин төлөөлөгч Мелони Линдберг, дэд суурин төлөөлөгч Диана Фернандез нар оролцлоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.