2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » "Тавантолгой цахилгаан станц" төсөл хөрөнгө оруулалтын эрэлд гарлаа

"Тавантолгой цахилгаан станц" төсөл хөрөнгө оруулалтын эрэлд гарлаа

Нийтлэлийн төрөл: Нийгэм

"Тавантолгой цахилгаан станц" төсөл хөрөнгө оруулалтын эрэлд гарлаа

 

“Тавантолгой цахилгаан станц” төслийн бэлтгэл ажлын явц үргэлжилж байна.

Төвийн бүсийн болон өмнийн говийн стратегийн орд газруудын эрчим хүчний хэрэгцээг хангах уг цахилгаан станц 450 МВт хүчин чадалтай.

 

Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих цахилгаан станцаас “Оюутолгой” цогцолбор төслийг эрчим хүчээр хангах юм. Энэ хүрээнд Тавантолгой-Оюутолгой хүртэлх 220 Кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралт болон ашиглалтын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг төслийн нэгжийн мэргэжилтнүүд онцоллоо.

“Оюутолгой" төсөл эрчим хүчний хэрэглээгээ ирэх оноос дотоодоос хангах гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар тус уурхай эрчим хүчээ БНХАУ-аас импортолж байна. Үүний төлбөрт жил бүр 160-200 тэрбум төгрөг зарцуулж буй.

“Тавантолгой цахилгаан станц” төсөл ашиглалтад орсноор дээрх хэмжээний мөнгөн урсгал дотооддоо үлдэх боломжтой болох юм.

Мөн эрчим хүчний мега төслийн хүрээнд нэг тэрбум орчим ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээр хүлээгдэж байгаа. Энэ нь валютын хомсдолд ороод байгаа эдийн засагт чухал нөлөөтэйг зарим эдийн засагч тэмдэглэж байна.

“Тавантолгой цахилгаан станц” ашиглалтад орсноор төслийн үндсэн худалдан авагч “Оюутолгой” компани гэдгийг дээр дурдсан. Харин хөрөнгө оруулагчаар Японы “Марубени корпораци” шалгарсан.

Тус сонгон шалгаруулалтад БНСУ болон Япон, Францын хамтарсан болон ганцаарчилсан дөрвөн хөрөнгө оруулагч өрсөлдсөн юм.

Төслийн компани манай улсын Засгийн газартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан нь уг төсөл амжилттай хэрэгжих баталгаа болж байгаа билээ.

Төслийн нэгжийн зүгээс гэрээний төслүүдийг хуулийн болон санхүүгийн зөвлөх компаниудын хамт боловсруулсан байна. Улмаар дотоодын хөрөнгө оруулагч, үндсэн худалдан авагч тал болох “Оюутолгой”, түүний хөрөнгө оруулагчдын саналыг тусган арилжааны даалгаварт шилжүүлжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад саналыг хүргүүлээд байгаа аж.

Одоогийн байдлаар цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тарифын асуудлыг үндсэн худалдан авагч болох “Оюутолгой”-той тохиролцох хэлэлцээ үргэлжилж байгааг төслийн нэгжийн мэргэжилтнүүд мэдэгдлээ.

Хөрөнгө оруулалтын гэрээ, тарифыг тохирсноор төслийн хамгийн чухал гэрээ болох эрчим хүч худалдах, худалдан авах болон дагалдах 10 гаруй гэрээг төслийн компани “Оюутолгой”-той байгуулах нөхцөл бүрдэх юм байна.

Хөрөнгө оруулагч "Марубени корпораци" төслийн ерөнхий гүйцэтгэгч Солонгосын Samsung С&Т компанийн эрчим хүчний салбарын компанийг сонгож байгаагаа мэдэгдсэн билээ.

Уг компанитай дэлхийн нэлээд хэдэн төсөл дээр хамтарч ажилласан туршлагадаа үндэслэн сонгож байгаа гэдгээ тодотгосон юм.

Цахилгаан станц ашиглалтад орж, үйл ажиллагаа нь жигдэрснээр мэргэжлийн 200 орчим байнгын ажлын байр бий болно.

“Тавантолгой цахилгаан станц” төслийн хүрээнд цөөнгүй ажил хүлээгдэж байна.

Тухайлбал, банкны шаардлага хангасан техник эдийн засгийн үнэлгээ, байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийг бууруулах менежментийн төлөвлөгөө, усны нөөцийг хөрөнгө оруулагч талын банкны шаардлагад нийцүүлэн дахин баталгаажуулах зэрэг техникийн шинжтэй ажлыг энэ онд багтаан хамтарч хийж дуусгахаар төлөвлөжээ.

Төлөвлөгөөний дагуу энэ оны хоёрдугаар хагаст багтан төслийн санхүүжилтийг босгох учиртай. Ингэснээр ирэх оны гуравдугаар улиралд багтан барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжтойг “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжээс тодотгосон юм.

Барилга угсралтын ажлыг 20 cap үргэлжилнэ гэж урьдчилсан байдлаар тооцоолжээ. Энэ үед ойролцоогоор 2500 ажилтан ажиллана гэж үзэж байгаа юм.

Төслийн нийт санхүүжилт нэг тэрбум ам.доллар. Үүний 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт байна. Үлдсэн 70 хувь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас татсан зээлийн эх үүсвэр байхаар гэрээнд тусгажээ.

Цахилгаан станц ашиглалтад орж, үйл ажиллагаа нь жигдэрснээр мэргэжлийн 200 орчим байнгын ажлын байр бий болно.

 

Төсөл хэрэгжих хугацааны эдийн засгийн үр өгөөж нь жилд ойролцоогоор 64 сая ам.доллар байхаар төсөөлөгдөж байна. Энэ нь татвар хураамж, газрын болон усны төлбөр зэргээр улс, орон нутгийн төсөвт орж ирэх юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.