2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » УИХ » УИХ-ын дарга М.Энхболд засаг дарга нартай уулзлаа

УИХ-ын дарга М.Энхболд засаг дарга нартай уулзлаа

Нийтлэлийн төрөл: УИХ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2016.08.22/ ирэх дөрвөн жилд Засгийн газраас баримтлах бодлого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалт, семинарт оролцож буй аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд эдийн засаг, нийгмийн хувьд амаргүй цаг үед ажиллах гэж байгааг онцолсон. Тэрбээр, долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулган зорилтоо амжилттай хэрэгжүүлээд өндөрлөсөн гээд улсын баяр наадам, АСЕМ зэрэг олон чухал арга хэмжээ давхацсан ч Анхдугаар чуулганаар харьцангуй богино хугацаанд Засгийн газрыг эмхлэн байгуулж, УИХ Байнгын хороод, дэд хороодоо байгуулан, УИХ-ын дэргэдэх зарим байгууллагын удирдлагыг томилсон болохыг тэмдэглэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд, энэ долоо хоногийн сүүлээр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан, тодорхой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж буйг уулзалтын үеэр мэдээлсэн.

Ээлжит бус чуулганаар 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн үеэр ашиглах техник, хэрэгслийн талаар, сонгуулийн төсөв, зардлын талаар зайлшгүй хэлэлцэх учиртай гэж хэлсэн.

Өмнөх УИХ-аар хэлэлцэх ёстой байсан, хуулийн хугацаатай асуудлуудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлууд багтаж байгааг УИХ-ын дарга онцолсон. Мөн Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгааг УИХ-ын дарга хэлсэн.

Өнгөрсөн дөрвөн жилд орон нутгийн удирдлага өөрт олгогдоогүй эрх хэмжээг бий болгон хууль зөрчсөн шийдвэр олныг гаргасныг УИХ-ын дарга дурдаад, энэ асуудлыг онцгой анхаарч, хуульд нийцүүлэн засч залруулж ажиллахыг аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нараас хүссэн. Тэрбээр, орон нутгийн удирдлага эрх мэдлээ хэтрүүлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг шахаж дарамталснаас үүдэн гадны хөрөнгө оруулагчид буцах явдал гарч байсныг анхааруулсан. Энэ үеэр хууль зөрчсөн явдлыг засч залруулахын зэрэгцээ, иргэд хохирсон, эрх ашиг нь зөрчигдсөн байдалд хяналт тавьж, санхүүгийн хяналт шалгалтыг ч зайлшгүй хийх шаардлагатай хэмээлээ.

УИХ-ын дарга М.Энхболд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд орон нутгийн удирдлага санаачилга гаргаж, хэмнэлт хийж ажиллах хэрэгтэй гээд УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно гэж хэллээ.

Төрийн ордонд болж буй тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцож, өөрсдийн эрхэлсэн салбар, хүрээний асуудлаар 2016-2020 онд баримтлах бодлого, зорилтын талаар орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгч, ярилцана. Мөн зарим хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар салбарын эрдэмтэн судлаачид хичээл зааж байгаа юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.