2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Зам, тээврийн салбарынхан ээлжит ажлуудаа төлөвлөв

Зам, тээврийн салбарынхан ээлжит ажлуудаа төлөвлөв

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

 

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ээлжит “Сайдын шуурхай” хуралдаанаа зохион байгуулж,  зам, тээврийн салбарт тулгамдаад буй асуудлуудаа хэлэлцлээ.

 

Өмнөх шуурхайгаар хэд хэдэн чухал асуудлын хүрээнд холбогдох газруудад үүрэг өгсөн бөгөөд эдгээр ажлуудын биелэлтийг холбогдох албаныхан тус хуралдаанаар танилцууллаа. Тухайлбал, Зам, тээврийн салбарт мөрдөж, хэрэгжүүлж буй дээрх эрх зүйн актуудаас салбарын хууль болох “Автотээврийн тухай”, “Авто замын тухай”, “Иргэний нисэхийн тухай” хуулиудыг шинэчлэн, “Усан замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж, батлуулах санал гаргасан байна. Мөн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуульд заасан “Замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохионд тавих техникийн шаардлага, хэрэглэх дүрмийн үндэсний стандарт”-ыг шинээр боловсруулж, батлуулах, “Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого”-ыг УИХ-д өргөн барьж батлуулах, УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д  нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг саналуудаа шуурхай хуралдааны үеэр танилцуулав.

 

Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлж буй компаниудад стандарт үзлэг шалгалт хийх үүргийн дагуу тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн судалгааг гаргаж, хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байна.

 

Сайд Д.Ганбат  өмнөх шуурхай хуралдааны үеэр замын чанар, стандарт зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд зам барилгын ажлын алдаатай зураг төслийн жагсаалт болон зураг төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зургийн жагсаалтыг гаргасан талаар өнөөдрийн “Сайдын шуурхай”-гаар танилцууллаа. Мөн ургац тээвэрлэлтийн гол чиглэлийн авто зам, гүүрүүдийн эвдрэлийг шалгаж тогтоон шаардлагатай хөрөнгийн тооцоо гаргаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг  чиглэлийн 118км авто замыг засварлахаар судалгаа хийгдэж эхэлжээ.

 

Олон улсын тээвэр хийхэд шаардагддаг  жолооны үнэмлэхийн  асуудлыг цэгцлэх үүргийн дагуу АТҮТ-ийн удирдлага Нийслэлийн хотод Мэргэшсэн жолоочийн сургалтыг мэргэшсэн жолоочийн үндсэн болон мэргэшүүлэх сургалтыг хамтад нь зохион байгуулахаар тохиролцжээ. Үүнтэй холбогдуулан төлбөр хураамжийг бууруулах боломжийн талаар ярилцаж, АТҮТ-өөс мэргэшсэн жолоочийн үнэмлэх дээр улс хоорондын ачаа тээврээр мэргэшүүлсэн байдлыг хамтад нь тэмдэглэж, хэвлэн олгож байхаар тогтсон байна.

 

Зам, тээврийн хөгжлийн яамны энэ долоо хоногийн “Сайдын шуурхай” хуралдаанаар салбарын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай талаар сайд Д.Ганбат холбогдох удирдлагуудад үүрэг өглөө. Зам, тээврийн салбарын хувьд замын асуудлыг голчлон үзэж, тээврийн салбарыг орхигдуулсан нь энэхүү салбарын үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тулгарч байгааг тэрээр анхаарууллаа. Тухайлбал “Чингис хаан” ОУНБ-д такси үйлчилгээнд хувийн хэвшлүүд эмх замбараагүй үйл ажиллагаа явуулдаг тул эдгээрийг цэгцэлж, сүүлийн үеийн технологиор олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулах боломжийг судлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

 

Мөн хуульд заасны дагуу аливаа төрийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах талаар тусгагдсан байдаг тул дээрх хуулийн дагуу энэхүү асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг хэлж байв. Тэрээр харьяа салбар байгууллагууд болон яамны газар хэлтсүүд хоорондоо харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатайгаар гүйцэтгэж байхыг шуурхай хуралдаанд оролцогч удирдлагуудад үүрэг болгосон байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.