2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогчидтойгоо гэрээ байгуулжээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогчидтойгоо гэрээ байгуулжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогчидтойгоо гэрээ байгуулжээ

 

 

Тойргийнхоо иргэдийн оролцоотойгоор бүх сумдад “Эргэх холбоо” хөгжлийн форум хэлэлцүүлгийг амжилттай  зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж цаашид хэрхэн хамтран ажиллах зарчмаа тодорхойлж, хамтын хариуцлагын гэрээг байгуулжээ. Уулзалтын үеэр тэрээр “УИХ-ын гишүүний хүч Төрийн ордонд бус тойрогт нь байдаг юм” гэсэн юм. Зөвхөн парламентын гишүүн ганцаараа ажилласнаар хүссэн үр дүндээ хүрэхгүй. Харин иргэд сонгогчид хариуцлагатай, оролцоотой байж хамтран ажилласнаар илүү их үр дүнг үзүүлнэ гэдгийг мөн онцолж байлаа. Тойрогтоо ажилласан УИХ-ын гишүүн өөрийн ажиллах зарчмаа иргэдэд танилцуулж уг гэрээг хамтран баталжээ.

 

Мөн Монгол улсын аялал жуулчлалын эрхзүйн орчныг сайжруулах болон Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд түүхийн хүрээлэнгийн судлаачид судалгаа шинжилгээ хийсэн байна. Мөн аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудын төлөөлөл аяллын бүрэлдэхүүнд багтаж явсан бөгөөд шинэ ажлын байр бий болгох боломжуудыг хамтдаа судалжээ.

 

Түүнчлэн, БНХАУ, АНУ, Япон улсад удахгүй зохион байгуулагдах Аялал жуулчлалын олон улсын форумд танилцуулах зорилгоор “Херо энтертайнмэнт” студитэй хамтран нэвтрүүлэг бэлтгэж байгаа аж.

 

Тангаргаа өргөөд сар болоогүй байгаа ч ийнхүү бусад УИХ-ын гишүүдээс түрүүнд эргэх холбоотой, ажил хэрэгч хандаж байгаад тойргийн сонгогчид нь талархал илэрхийлж байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.