2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Японы хоорондын олон жилийн найрсаг харилцааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урьд өмнөхөөс илүү нэмэгдүүлэхэд манай Засгийн газар анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

Элчин сайд Т.Шимизү, манай хоёр улсын улс төрийн харилцаа өндөр төвшинд хөгжиж байгаа хэдий ч эдийн засгийн  хамтын ажиллагаа улс төрийн харилцааны төвшинд хүртэл хөгжөөгүй байна гэлээ. Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэн, хоёр талын  эдийн засгийн хамтын ажиллагаагаа бодитоор нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Мөн тэрээр Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгохыг анхаарахыг хүсэв. Тухайлбал, Хөшигийн хөндийд барьж байгаа шинэ нисэх онгоцны буудлын менежментийн асуудлыг хурдан шийдэхэд анхаарлаа хандуулахыг  Ерөнхий сайдаас хүслээ.  

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.