2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Гурван дэд сайд, агентлагийн дарга нарыг томиллоо

Гурван дэд сайд, агентлагийн дарга нарыг томиллоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Гурван дэд сайд, агентлагийн дарга нарыг томиллоо

 

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гурван яамны дэд сайд болон зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томиллоо. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле нарыг томилов. Мөн Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү, ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даажамба нарыг томилж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

 

Түүнчлэн Үндэсний хөгжлийн газрын даргын  үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Баярсайхан,  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Ням-Осор, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Зориг, Биеийн тамир, спортын газрын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Шаравжамц, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Баатарцогт,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Нямдаваа нарыг томилов гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.