2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Дэвшилтэт технологитой шуудангийн үйлчилгээг дэмжиж ажиллана

Дэвшилтэт технологитой шуудангийн үйлчилгээг дэмжиж ажиллана

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Дэвшилтэт технологитой шуудангийн үйлчилгээг дэмжиж ажиллана

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр “DHL” группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан, санал бодлоо солилцлоо.  

 

Ди Эйч Эл группийн Ази номхон далай хариуцсан бүс нутгийн ерөнхийлөгч Кэлвин Люн тэргүүтэй төлөөлөгчид тээвэр логистикийн салбарыг хөгжүүлж, дэлхийн улс оронд хэрхэн үр ашигтайгаар нэвтрүүлэн Монгол Улсын эдийн засаг, тээврийн салбарт оруулах хувь нэмэр оруулах боломжтойг судлаж, хамтран ажиллах зорилготойгоор манай улсад айлчилж иржээ.

 

Тус группийн Монгол дахь салбар нь 1989 оноос шуудангийн чиглэлээр ажиллаж байгаад 2005 оноос ачаа тээвэр, карго гэх мэтээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, өргөн хүрээнд ажиллаж эхэлсэн байна. Цаашид төмөр зам болон автозам, агаарын ачаа тээврийн салбарт хамтран ажиллаж, хил дамнасан өргөн сүлжээнд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллахыг хүссэн юм.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат дээрх саналыг хүлээн авч далайд гарцгүй манай улсын хувьд тээврийн үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгаа бөгөөд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компанийг дэмжиж, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Тэрээр “Илгээгчийн хаалганаас хүлээн авагчийн  хаалганд гинжин холбоогоор түргэн шуурхай, хямд зардлаар тээвэрлэлтийн тусгай горим, хэрэгцээ шаардлага хангасан дэвшилтэт технологитой буухиа шуудангийн үйлчилгээг Монголд нэвтрүүлэх шаардлага нэн чухал. Мөн холимог тээврийн ложистик төвийг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь олон улсын транзит ачаа эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэ чиглэлд үйл ажиллагаагаа уялдуулж, хамтран ажиллах боломжтой” хэмээн санал бодлоо илэрхийллээ.  

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.