2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » МОНГОЛ-ОРОС ХОЁР УЛС ТЭЭВРИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

МОНГОЛ-ОРОС ХОЁР УЛС ТЭЭВРИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

МОНГОЛ-ОРОС ХОЁР УЛС ТЭЭВРИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовыг  энэ сарын 05-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол-Орос хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож,  цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, хөгжүүлэхээр санал нэгджээ.

 

МОНГОЛ-ОРОС ХОЁР УЛС ТЭЭВРИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

 

 

Д.Ганбат сайд уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ нь уламжлалт найрсаг харилцаатай хөршүүд бөгөөд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж буйд тээврийн салбар чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байв. Мөн далайд гарцгүй Монгол Улсын хувьд дамжин өнгөрөх тээврийн асуудал нэн чухал бөгөөд Монгол-Хятад-Оросын “Эдийн засгиийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхитэй хамтран ажиллах саналтай байгаагаа дуулгалаа. Мөн авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд Монгол, Орос, Хятад гурван улс хамтран Тяньжин боомт-Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлд олон улсын туршилтын ачаа тээврийг энэ сарын 13-25-ны хооронд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг санал болголоо.

 

Элчин сайд И.К.Азизов “Салбарын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал бодлоо илэрхийлж, ач холбогдол бүхий ажил хэрэгч саналууд гаргаж буй нь цаашдын хамтын ажиллагааны өнгийг тодорхойллоо” хэмээн онцлон хэлэв. Мөн Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх бодлого, байр суурийг ОХУ-ын тээврийн яамны удирдлага болон төмөр замын удирдлагуудад хариуцлагатайгаар уламжлах болно гэдгээ илэрхийлсэн байна. 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.