2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Бугат хотын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчилж байна

Бугат хотын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчилж байна

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Бугат хотын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчилж байна

 

 

ӨМӨЗО-ны “Бугат хот-2016” үзэсгэлэн, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт өнөөдөр “Мишээл экспо”-д эхэллээ.

 

Уг үзэсгэлэн монголд анх удаа зохиогдож байгаа бөгөөд наймдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнд Бугат хотын 113 аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

 

Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, бизнесийн төлөөлөл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхэт Элчин сайд Шинь Хаймин, Бугат хотын ардын Засгийн газрын нарийн бичгийн дарга Жан Жан, Бугат хотын худалдааны газрын албаны дэд дарга хүрэлцэн ирсэн байв.

 

УИХ-ын гишүүн Энх-Амгалан үйл ажиллагааг нээж хэлэхдээ, “Бугат 2016” үзэсгэлэнг Улаанбаатар хотноо анх удаа нээж байгаагаараа онцлогтой. “Мишээл экспо” төв, НЗДТГ, НИТХ, Дорноговь аймгийн ЗДТГ-ын дэмжлэгээр Бугат хотын Ардын засгийн газар, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны дэмжлэгээр  Монгол Улсын соёлын өдрүүдийг энэ оны 3 дугаар сард амжилттай зохион байгуулсныг онцолмоор байна. Энэ хүрээнд хэд, хэдэн томоохон асуудлыг ярьсан.

 

Тухайлбал хоёр орны гадаад худалдааг дэмжих, жижиг дунд бизнесийг дэмжих замаар бараа бүтээгдэхүүнийг хятадын зах зээлд гаргах, Бугат хотын төмөрлөгийн үйлдвэрлэлийг Монгол Улсад барих, аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна  Улаанбаатараас Бугат руу шууд нислэг явуулах талаар санал солилцсон.

 

Үүний эхлэлийг “Хүннү эйр” компанийн нислэг тавилаа. Түүнчлэн Бугат хотын даргын дэмжлэгээр монголын ААН-ийн албан ёсны дистрибьюторууд тус хотод нээгдсэн. Тодруулбал “Говь”, “Эрдэнэт хивс”, “Хаан хүнс” компанийн дистрибьюторууд  нээлтээ хийж худалдаа эрхлэх зөвшөөрлөө авсан. Дээрх үзэсгэлэн жил бүр уламжлал болно” гэлээ.

 

Бугат хот нь 2.2 сая хүн амтай, хүнд машин механизм тоног төхөөрөмжийн үйлдвэр, ган болон титан төмөрлөгийн үйлдвэр, хөнгөн цагаан, төмрийн хүдэр болон газрын ховор элементийн уурхайд түшиглэсэн боловсруулах үйлдвэрүүдтэй аж. Түүнчлэн Дорноговь аймагтай хиллэдэг, авто замын Ханги-Мандалын боомтоор холбогдсон нь үйлдвэрлэл, гадаад харилцааг хөгжүүлэх эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.

 

Үзэсгэлэнд барилга, уул уурхайн материал, газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлэгийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцов.

 

Үзэсгэлэнд оролцогсод ийнхүү ярьж байна.

 

-Бугат хотын  “Шо Будянь ХХК”-ийн ТУЗ-ийн дарга Ху Бин:  “Монгол Улсад анх удаа ирж энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Үйлдвэрийнхээ бараа бүтээгдэхүүнийг монголчууддаа танилцуулж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг олон удаа зохион байгуулах нь бидний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой.

 

-Бугат хотын “Я Ань цай” ХХК-ийн нарийн бичгийн дарга Ян Чу Мэй: Бид монгол улсад анх удаагаа 70 жилийн түүхтэй цайгаа танилцуулахаар ирээд байна. Манай цай Сичон мужаас гаралтай бөгөөд цусны эргэлт сайжруулдаг эрүүл мэндэд тустай эмчилгээний бүтээгдэхүүн юм. Тиймээс манай бүтээгдэхүүнийг монголчууд сонирхоно гэдэгт итгэлтэй байна”.

 

“Монгол заяа ХХК”-ийн төлөөлөгч Мөнхзаяа: “ Би монголд хоёр дахь удаагаа ирж байна. Өнөөдрийн үзэсгэлэн маш сонирхолтой, хүртээмжтэй өрнөж байна. Манай компани Монгол Заяа нэртэй Бугат хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүн шар будаа зэргийг үзэсгэлэнгийн үеэр та бүхэнд танилцуулна” гэлээ.

 

М.Үүрийнтуяа

 

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.