2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » ”Шилэн” Цогоо дэд сайдын ажилдаа орлоо

”Шилэн” Цогоо дэд сайдын ажилдаа орлоо

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

”Шилэн” Цогоо дэд сайдын ажилдаа орлоо

 

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ нарыг  батламжилсан билээ. Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат дэд сайд болон төрийн нарийн бичгийн даргаа хүлээн авч, ажилд нь томиллоо. Тэрбээр  энэхүү хариуцлагатай албан тушаалд томилогдож буй салбарын шинэ удирдлагуудад баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

 

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал болон Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар оролцож, шинэ албаа хүлээн авч буй удирдлагуудад баяр хүргэсэн юм. Дэд сайд Б.Цогтгэрэл нь УИХ-ын ажлын албанд бүлгийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд хууль тогтоомж, хуулийн хэрэгжилтийн талаар мэргэшсэн туршлагатай  учраас төрийн ажлыг хариуцлагатай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүдийн төлөөлөл онцолж байв.

 

Дэд сайд Б.Цогтгэрэл шинэ ажлаа ийнхүү хүлээн авч, зам тээврийн салбарын хамт олонтойгоо Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө гар нийлж, хамтарч ажиллах болно хэмээн илэрхийллээ. Ийнхүү Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж  эхэллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn