2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АН-ыг хэн даргалах вэ?

АН-ыг хэн даргалах вэ?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

АН-ыг хэн даргалах вэ?

 

 

АН дотор намын даргын сунгаа хүчтэй явагдаж байна. Хэдийгээр Их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт хуралдуулахаар товлосон ч бүлэг, фракцууд эртнээс зохион байгуулалтад орсныг эх сурвалжууд хэлж байгаа юм. Үүний нэг тод илрэл нь ҮЗХ-ны хурлаа  ирэх баасан гаригт хуралдуулахаар болжээ.

 

Энэ хурлаар  намын даргаа тодруулах бөгөөд  Их хурлаараа батламжлах юм байна. Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын аль нэг нь АН-ын дарга болно гэсэн таамаг эртнээс дуулдсан. Тэгвэл саяхнаас   МоАН  Лу.Болдыг, МҮДН-ынхан  Д.Эрдэнэбатыг,  “Алтангадас”-чууд  Я.Санжмятавыг, “Шонхор” фракцынхан   С.Эрдэнийг  нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн гэсэн мэдээлэл байна.

 

Намын дарга болсон эрхэм 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Тэгэхээр намын даргын төдийгүй Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх хүчтэй лидерүүд ийнхүү өрсөлдөх болж байна. Бүлэг, фракцаасаа “виз”-ээ авсан дөрвөн хүний тухайд намын гишүүд нь дотооддоо ярьж тохирсон учраас асуудалгүй гэцгээж буй.

 

Харин Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нарын хувьд танхимаас нэр дэвшиж, олонхийн саналаар намын дарга болчих боломжтой гэж ажиглагчид харж байна.  Хамгийн гол нь 2017 оны төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвшихэд ард түмнээс оноо цуглуулж чадах, хийсэн ажилтай, нэр хүндтэй, хэл ам дагуулах элдэв “но”-гүй, хууль эрхзүй болоод улс төрийн элдэв занганд орчихоор бараан зүйлд хутгалдаж байгаагүй ариун  мөртэй, нэр цэвэр эрхэм байх  ёстой.

 

Эдгээр зургаан эрхмээс  дээрх шалгуурыг хангасан  хүн АН-ын даргаар сонгогдох болов уу.  Нэр нь яригдаж буй зургаан эрхмийн хэн нь АН-ын дарга болохоос тус намын улс төрийн алхмууд, Ерөнхийлөгчийн сонгуулийн том зураг тодорхой болох учиртай.

 

Л.ХЭРЛЭН

Эх сурвалж: 

 

АН-ыг хэн даргалах вэ?

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.