2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Дэд хорооны бүрэлдэхүүнийг баталж, зарим албан тушаалтныг томилов


Дэд хорооны бүрэлдэхүүнийг баталж, зарим албан тушаалтныг томилов

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Дэд хорооны бүрэлдэхүүнийг баталж, зарим албан тушаалтныг томилов

 

 

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өчигдрийн /2016.07.29/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон ажлаа тайлагнадаг зарим байгууллагын удирдлагын томилгооны тухай болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

Ардчилсан намын бүлэгт ажлын гурав хоногийн завсарлага өгөв

 

Анхдугаар чуулганы өчигдрийн /2016.07.29/ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал хэлэлцэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нарын танилцуулгыг сонсохооор төлөвлөсөн байв.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул нэр бүхий гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Самдангийн Цэдэндамбыг, Улсын Их Хурлын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг холбогдох байгууллагуудаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

 

Харин хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ тус намын бүлгээс гаргасан зарчмын байр суурийг илэрхийлж горимын санал гаргасан юм.

 

Тэрээр Төрийн албаны орон тооны гишүүдийг томилох талаар өмнөх Улсын Их Хурлаас гаргасан тогтоол хүчинтэй хэвээр байгаа, нөгөө талаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй эдгээр хүмүүс өргөдлөө албан ёсоор өгөөгүй, ээлжийн амралттай байгаа, түүнчлэн холбогдох танилцуулга бүрэн биш байгаа учраас тус намын бүлэг энэ асуудлаар завсарлага авах хүсэлт гаргасан тул хуралдаан даргалагч тус намын бүлэгт ажлын гурав хоногийн завсарлага өглөө.

 

МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ТОМИЛЛОО

 

 

Дэд хорооны бүрэлдэхүүнийг баталж, зарим албан тушаалтныг томилов

 

 

 

 

 

Дараа нь Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Очирхүүгийн Эрдэмбилэгийг томилуулах саналыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тухайгаа танилцуулав.

 

Нэр дэвшигч О.Эрдэмбилэг нь 1994-1998 онд МУИС-ийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгсөж, 2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ. Тэрээр 1998-2007 онд Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, 2004-2005 онд МУИС-д багш, 2007-2013 онд Олон улсын валютын санд улс хариуцсан эдийн засагч, ахлах эдийн засагч, 2013-2014 онд “Ньюком” группэд зөвлөх, 2014 оноос “Голомт” банкны Тэргүүн дэд захирал, ТУЗ-ийн даргын зөвлөхөөр ажиллаж иржээ.

 

 

 

Монголбанкны ерөнхийлөгчийн саналыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн тухай тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, А.Баделхан, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Б.Пүрэвдорж, Б.Ундармаа нар Монголбанкны ерөнхийлөгч болон нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь О.Эрдэмбилэгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжив.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ УДИРДЛАГЫГ ТОМИЛОВ

 

 

Дэд хорооны бүрэлдэхүүнийг баталж, зарим албан тушаалтныг томилов

 

 

 

Дэд хорооны бүрэлдэхүүнийг баталж, зарим албан тушаалтныг томилов

 

 

 

 

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, тус хорооны даргаар Содномдаржаагийн Даваасүрэнг нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулсан юм.

 

Нэр дэвшигч С.Даваасүрэн нь 1995 онд МУИС-ийг төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, Английн Манчестрийн их сургуульд мастер, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, АНУ, Англи, Югослав зэрэг улсад мэргэшил дээшлүүлжээ. Тэрбээр 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 2001-2003 онд “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2007 онд АНУ-ын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, 2006-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх, 2010-2012 онд МУИС-д ахлах багш, тэнхмийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 2014 оноос МАН-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж иржээ

 

 

 

Мөн энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм. Тус байнгын хороо С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилуулах Улсын Их Хурлын даргын саналыг дэмжсэн байна Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилохыг дэмжсэн юм.

 

 

 

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Тус хорооны орон тооны гишүүн Э.Батболдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос холбогдох хуульд заасны дагуу Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр томилох санал оруулсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ.

 

Дараа нь Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурлын даргын саналыг хэлэлцлээ. Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Үндэсний статистикийн хорооны даргад Аюушийн Ариунзаяаг нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд гишүүдэд танилцуулсан юм.

 

 

 

Нэр дэвшигч А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалжээ. 2005-2013 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажиллаж иржээ.

 

Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар танилцуулсан юм. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Д.Цогбаатар нар нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлж үг хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 50 нь буюу 94.3 хувь нь А.Анхзаяаг Үндэсний статистикийн хорооны даргаар томилохыг дэмжлээ.

 

ДЭД ХОРООДЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА

 

 

Дэд хорооны бүрэлдэхүүнийг баталж, зарим албан тушаалтныг томилов

 

 

 

 

 

Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар харьяа дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаархи байнгын хороодын санал, дүгнэлтийг Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож танилцаад энэ тухай Улсын Их Хурлын тогтоол батлав. Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлын байнгын хороодын бүрэлдэхүүнд 10 дэд хороо ажиллах бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс ирүүлсэн саналыг харгалзан бүрдүүлсэн байна.

 

Дараа нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.

 

 

 

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн заалттай. Иймээс Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн батлах эсэх асуудлыг тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хурлын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Ингээд тус байнгын хорооны хуралдаанаас гаргасан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол шинэчлэн батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94 хувь нь дэмжиж, энэ тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол дэгийг шинэчлэн батлах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулах юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.