2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эрүүл мэнд » Хавдар нэг л мэдэхэд танай гэрийн хаалгыг тогшиж мэднэ

Хавдар нэг л мэдэхэд танай гэрийн хаалгыг тогшиж мэднэ

Нийтлэлийн төрөл: Эрүүл мэнд

Монголчууд хавдар гэхээр хэзээ ч эдгэшгүй өвчин, үх­лийн хавцал руу чирэгч гэж ойлгодог. Гэсэн хэдий ч яавал хавдар тусахгүй байх вэ гэдэгт анхааралаа тэр бүр хандуулдаггүй. Өөрөөр хэлбэл эрүүл мэндээ ан­хаарал таьдаггүйгээс хавд­раас үүдэлтэй зүй бус нас баралтын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байдаг байна. Энэ тухай албаныхан ч  хэлдэг. 

 

Хавдар судлалын үндэс­ний төвөөс гаргасан судал­гаа­гаар Монгол Улсад жилд дунджаар 4400 гаруй хүн хорт хавдраар өвчилж, 3000 гаруй нь нас бардаг байна. Хорт хавдар нь өнөөдөр хүн амын нас баралтын хоёр дахь том  шалтгаан болоод байгаа аж. Тодруулбал таван хүний нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. Оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь III, IY үедээ буюу төгс эмчилгээ хийх боломжгүй шатандаа эмнэлэгт ханддаг байна. Өн­гөрсөн онд манай  улсад хорт хавдрын шинэ 4544 то­хиолдол, 3059 нас баралт бүртгэгджээ. 

 

Хүмүүсийн дунд зөвхөн элэг, бөөр, ходоод, хөх, умайн хүзүү, сав зэрэг эрхт­нүүд л хорт хавдраар өв­чил­дөг гэсэн өрөөсгөл ойл­голт бий. Харамсалтай нь хүнд байгаа эрхтэн бүхэн энэ өвчнөөр  өвчилдөг аж. Хамрын хорт хавдраар өвч­лөөд хамар нь байхгүй, он­гой­сон нүхтэй болчихсон, нүд нь мултраад уначихсан хүн байх жишээтэй. 

 

Мөн хүнд гэнэт мэнгэ  гарч ирэх, мэнгэ нь өөрч­лөгдөх нь ч хорт хавдар байж болзошгүй аж. Хэрвээ мэнгэний хорт хавдрыг эрт оношлуулахгүй бол 1-2 жи­лийн дотор нас бардаг бай­на. Ер нь хүнд байхгүй л юм ургаад гараад байвал энэ нь өвчин, хоргүй хавдар ч тодорхой хугацааны дараа хортой болох тохиолдол ч цөөнгүй гэдгийг эмч мэргэ­жилтнүүд хэлдэг.  

 

Хорт хавдар гэж чухам юуг хэлдэг вэ гэхээр “Янз бүрийн хүчин зүйлсийн нө­лөөгөөр хүний биеийн эсийн тэнцвэрт байдал ал­дагд­санаар хяналтгүй өсч үрж­сэн гаж эсүүдийн бөөг­нөрөл” гэсэн шинжлэх ухаа­ны тодорхойлолт байдаг. 

 

Агаарын бохирдол, эл­дэв төрлийн химийн хорт бодисын хэрэглээ, хүнс болон бусад зүйлсийн хадгалалт, хамгаалалт, архи тамхи, стресс зэрэг нь хавдар үүсгэх хүчин зүйл болдог аж. 

Уушгины хорт хавдрын 90 хувь нь тамхинаас шалт­гаалан үүсдэг. Тамхинд 7000 гаруй  төрлийн  химийн бодис агуулагддагаас 69 нь хүний биед хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гэнэ.

 

Хорт хавдартай хүнд хавд­рын шалтгаанаас ха­маарч олон тооны ялгаатай шинж тэмдгүүд илэрдэг. Хөх болон биеийн аль нэг хэсэгт арьс зузаарах, ов­гор юм гарах, шинэ мэн­гэ үүсэх эсвэл хуучин мэн­гэ өөрч­лөг­дөх, шарх эдгэрэх­гүй байх, хоолой сөөх, ха­ниал­галт зогсохгүй байх, өтгөн, шээсний гарц өөрч­лөг­дөх, хоол идсэний дараа аюул­хайгаар өвдөх зэрэг тү­гээ­мэл  шинж  тэмд­гүүд илэрд­­­гийг энд дурдаж болно. 

 

Гэхдээ хавдарт өвчнийг эрт илрүүлбэл эдгэрэх бүрэн боломжтой гэдгийг энд дурдах нь зүйтэй.  Тиймээс ч Хавдар судлалын үндэсний төв, “ХААН” банк”, МҮОНРТ хамтран гурав дахь жилдээ “Хавдрын эсрэг үндэсний яан”-ыг зохион байгуулж байгаа. Өнөө жил тус аян Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дорнод зэрэг аймагт үргэлжлэх юм.

 

Аяны хүрээнд хорт хавдраас урьдчилан сэр­гий­лэх мэдээлэл, сургалт сур­талчилгаа хийх, хорт хавд­рыг эрт үед нь илрүүлэх үзлэг оношилгоог зохион бай­гуулах, зарим төрлийн мэс заслын эмчилгээг орон нутагт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа.

 

“Хавдрын эсрэг үндэсний яан”-ынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 40 мянга гаруй хүнийг үзлэгт хам­руулж тусламж үзүүлсэн бай­на. Үүнээс хортой ба хоргүй хавдартай 7720 хүн оношилж  эмчилжээ.  Тиймээс уншигч та бүхэн энэхүү аянд идэвхтэй оролц­соноор өөрийгөө болон гэр бүлийнх­нээ аюулт хавдраас урдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.

 

Д.Баяржаргал 

Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.