2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Алдаа гаргуулаагүй ЕС Ж.Эрдэнэбатад иргэд талархаж байна

Алдаа гаргуулаагүй ЕС Ж.Эрдэнэбатад иргэд талархаж байна

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр гарч Засгийн газарт сайдаар томилуулахаар нэр дэвшүүлээд байсан хүмүүсээс дөрвийг нь эргүүлэн татахаар боллоо. Үүнд Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор нарын нэрийг татсан байна.

 

Энэхүү шийдвэрийг гаргахдаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын дарга  М.Энхболд нар нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн санаа бодол, хамгийн гол нь нэр дэвшигчдэд холбогдох ашиг сонирхлын зөрчил илт харагдаж буйг анхаарч үзсэн аж. Цаашид ч олон нийтийн санаа бодол, нийгмийн уур амьсгал, сонгогчдын үзэл бодлыг онцлон анхаарч ажиллах болно гэдгээ энэ шийдвэрээрээ харууллаа.

 

Ерөнхий сайдын энэ шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, намын нийт гишүүд дэмжигчид талархан хүлээн авчээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.