2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АН-ынхан арванхоёрдугаар сарын 6-нд даргаа сонгохоор болжээ

АН-ынхан арванхоёрдугаар сарын 6-нд даргаа сонгохоор болжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

АН-ынхан арванхоёрдугаар сарын 6-нд даргаа сонгохоор болжээ

 

 

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 48-р хурал өчигдөр орой хуралдаж завсарлалаа. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтсон юм.

 

Үүнд:

 

“Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонсох

 

АН-ын VI их хурлын товыг зарлах

 

АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүдийг байгуулах тухай

 

АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах тухай

 

2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл

 

Ардчилсан намын 2016 оны УИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, судалгаа гаргах ажлын хэсэг байгуулах тухай

 

АН-ын Үндсэн дүрмийн 3.6.1.4-т заасан асуудлаар хэлэлцэн гаргасан ХЕХ-ны 2016.05.25-ны өдрийн тогтоолыг хэлэлцэх

 

АН-ын даргын сонгууль явуулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр баталсан юм.

 

 

Үүнээс  “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонссон бол, АН-ын VI их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулах нь зүйтэй гэж ҮЗХ-ны гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

 

АН-ын их хурлаар Үндсэн дүрмээ шинэчилж, намын даргаа сонгох юм. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.