2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг 100 хувийн саналаар нэр дэвшүүллээ

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг 100 хувийн саналаар нэр дэвшүүллээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг 100 хувийн саналаар нэр дэвшүүллээ

 

 

МАН-ын Бага хурал дөнгөж сая хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ эцэслэн тохирлоо. Өнөөдөр үдээс өмнө хуралдсан Удирдах Зөвлөлөөс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм.

 

Ингээд өнөөдөр 15.00 цагт эхэлсэн МАН-ын Бага хурлаар намын даргын сонгуультай холбоотой илтгэл болон Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Ингээд Бага хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг зөвшөөрчээ.

 

МАН бага хурлынхаа үр дүнгийн талаар маргааш Төрийн ордонд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. Мөн энэ удаагийн бага хурлаар зөвхөн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцсэн бөгөөд Засгийн газрын бүрэлдэхүүн болон бусад сайд нарын асуудлыг хэлэлцсэнгүй.

 

Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатын товч намтарыг танилцуулж байна.

 

1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль, 

1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль,  

1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, 

2002-2004 онд Удирдлагын академи, 

2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.

 

Тэрбээр:

 

1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогч, 

1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч,

2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, 

2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 

2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан.

Ж.Эрдэнбат 2012 оны Улсын Их Хурлын  зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилоглдон ажиллаж байсан. 

2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан, 2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд Алтангадас одонгоор шагнагдсан. Англи хэлтэй.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.