2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ч.Өнөрбаяр: Маргааш анхдугаар чуулган хуралдах тов хэвээрээ

Ч.Өнөрбаяр: Маргааш анхдугаар чуулган хуралдах тов хэвээрээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

 

 

Шинээр бүрэлдсэн УИХ-ын анхдугаар чуулганыг зарлан хуралдуулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулга авлаа.

 

-АН-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хууль зөрчиж зарлиг гаргасан гэж мэдэгдэл хийлээ. Энэ талаар тодруулга өгөөч?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2016 оны долдугаар сарын 5-ны өдрийн 11.00 цагт товлож байгаа тухайгаа иргэд, олон нийтэд, тэр дундаа улс төрийн намуудад нээлттэй мэдээлсэн. Энэ хугацаанд аль нэг нам, эвслээс гомдол, санал гараагүй байсан. Гэвч өнөөдөр зарим намын удирдлага энэ талаар гомдол гаргаж мэдэгдэл хийлээ.

 

-Үүнээс шалтгаалж Ерөнхийлөгчийн зарлигт өөрчлөлт орох уу?

 

-Энэ дагуу холбогдох өөрчлөлт, тодотгол хийгдэж, шинэ зарлиг гарсан.

 

-Тэгэхлээр УИХ-ын анхдугаар чуулганы тов өөрчлөгдөхгүй гэсэн үг үү?

 

-Тийм. Зарлиг өөрчлөгдсөн боловч анхдугаар чуулганы тов өөрчлөгдөөгүй хэвээр байгаа.

 

-Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д суудалтай намуудын удирдлага, тэдний төлөөлөлтэй уулзаж байгаа талаар мэдээлсэн. Энэ талаар?

 

-Ерөнхийлөгч УИХ-д суудалтай намуудын удирдлага, тэдний төлөөллийг урьж, зөвшилцөх асуудлаар санал солилцсон. Уулзалтад МАН-ын удирдлагууд, МАХН-ыг төлөөлж тус намаас УИХ-д сонгогдсон О.Баасанхүү гишүүн оролцсон. АН-ын удирдлагын төлөөлөл болох Э.Бат-үүл дарга уулзалтын өмнө Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, зарлигийг дэмжиж байгаагаа илэрхийлж, уулзалтаас чөлөө хүссэн.

 

-Зарим тойрогт маргаан үүсгэж байгаа талаар мэдээлсэн. Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулахад энэ нөлөөлөх үү?

 

Сонгуулийн ерөнхий хорооноос 76 тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан хүмүүст УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгасан. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг хуультай. Энэ дагуу анхдугаар чуулганыг зарлах үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.