2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Байнгын хорооны дарга Б.Ганбат МАН-ын бүлгийн ажлын албаны даргын биед халдлаа

Байнгын хорооны дарга Б.Ганбат МАН-ын бүлгийн ажлын албаны даргын биед халдлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

 

 

Төрийн ордонд өнөөдөр яаралтай Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар зарласан юм. УИХ-ын тамгын газраас гаргасан хуваарьт багтаагүй уг хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж гэж байсан нь тодорхой байна.

 

Ингээд байнгын хорооны хуралдааны танхимд байхгүй гишүүдийн картыг хийж ирцийг бүртгүүлэх гэж байсныг УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Г.Өнөрбаяр эсэргүүцэж "Байхгүй гишүүдийн картыг хийх нь хууль бус, гишүүд нь өөрсдөө картаа хийх ёстой" гэж сануулахад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат түүнийг "Чи карт хийхгүй гэж хэлдэг хэн бэ" хэмээн ам хэлээр дайрч, биед нь халдсан аж.

 

Д.Ганбат дарга МАН-ын ажлын албаны даргыг байнгын хорооны хуралдааны танхимыг тойруулан элдэн хөөж, улмаар Төрийн ордны коридороор "хөөн муур хулгана" болсон гэнэ. Олонх болж чадаагүй АН-ынхан бүрэн эрхийн хугацаа нь  дуусч байгаа энэ цаг үед хуваарьт ороогүй хуралдааныг зохион байгуулан хууль бусаар хуралдуулах гэсэн ноцтой зөрчил гаргалаа. Тэд чухам ямар учраас байхгүй гишүүдийг ирцийн тоонд оруулж картыг нь шургуулахыг завдаж, хуралдаан зохион байгуулахыг оролдсон нь тун хачирхалтай байна.

 

Мөн хууль тогтоох дээд байгууллагын хамгийн чухал ажлыг гүйцэтгэж явдаг Хууль зүйн байнгын хорооны дарга ийнхүү хууль зөрчиж, гудамжны үйлдэл гаргасан нь хэр зөв бэ.

 

Ч.Ган

 

Zaluu.com

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.