2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд түр үнэмлэх гардууллаа

Сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд түр үнэмлэх гардууллаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

 

2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас 65, АН-аас 9, МАХН-аас 1, бие даан 1 нэр дэвшигч ялалт байгуулсныг СЕХ-ноос мэдээлсэн билээ. 

 

Өнөөдөр Төрийн ордны Баганат танхимд сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардууллаа.

 

Сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд түр үнэмлэх гардууллаа

 

Сонгуулийн тухай хуулийн 134.3.-д Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг.

 

Сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд түр үнэмлэх гардууллаа

 

Хуулийн дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг ойрын хугацаанд Ерөнхийлөгчид айлтгана. Үүний дараагаар Ерөнхийлөгч зарлиг гарган УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулах тов гаргана. УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн нь удирдаж шинэ гишүүд тангаргаа өргөснөөр шинэ парламент байгуулагдаж өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах юм байна.

 

 

 

Сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд түр үнэмлэх гардууллаа

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.