2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » МАН: Эрдэнэт үйлдвэрийг “Монгол зэс” компанийн захирал бус Монголын ард түмэн эзэмших ёстой

МАН: Эрдэнэт үйлдвэрийг “Монгол зэс” компанийн захирал бус Монголын ард түмэн эзэмших ёстой

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

МАН: Эрдэнэт үйлдвэрийг “Монгол зэс” компанийн захирал бус Монголын ард түмэн эзэмших ёстой

 

 

МАН-аас мэдээлэл хийлээ. МАН-ын Хууль зүйн газрын дарга Д.Мөрөн хэлэхдээ “МАН-ын сонгуулийн штаб руу шахалт шаардлагууд маш ихээр ирж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг байсан 49 хувийг худалдан авах тухай өөрсдийн саналыг илэрхийлэхийг хүссэн санал гомдол их ирсэн. Үүний дагуу үзэл бодлоо илэрхийлж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс” компанийн захирал гэх 28 настай залуу биш Монголын ард түмэн эзэмших ёстой. Энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж шийдэрлэх ёстой байтал УИХ-ын дарга сонгуулийн санал хураах явцад өөгшүүлсэн мэдэгдэл хийснийг бид эрс эсэргүүцэж байгаа юм. Үүнээс гадна АН-ын зүгээс хэд хэдэн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн.

 

Үүнд:

 

11-р тойрогт АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатарын менежер н.Эрдэнэбилэг 6 сарын 26-ны өдөр мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан.

 

Өнөөдөр ч мөн адил О.Амгаланбаатарын төлөө саналаа өгөөч хэмээн 10.000 төгрөг тараасан нь  баригдаж яг одоо шалгагдаж байна.

 

6 сарын 28-нд 72-р тойрогт нэр дэвшигч З.Баянсэлэнгэ, 75-р тойрогт нэр дэвшигч Ц.Цолмон нар Сонгуулийн хуулийг зөрчиж бие даасан нэвтрүүлэгт оролцож, Эрдэнэтийн талаар мэдээлэл хийсэн нь Сонгуулийн хуулийг шууд зөрчсөн үйлдэл юм.

 

УИХ-ын дарга З.Энхболд мөн Эрдэнэтийн талаар хэвлэл мэдээллийнхэнд ярьсан. Энэ бол хууль зөрчиж байгаа асуудал гэж үзэж байна.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.