2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Номин” дэлгүүр хугацаа нь дууссан бараа зарж байна

“Номин” дэлгүүр хугацаа нь дууссан бараа зарж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter


Хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах нь үйлчилгээний байгууллагын хамгийн гол асуудал. Гэтэл манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа хүнсний үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүд үргэлж л дутагдал гаргадаг.

 

Аливаа зүйлд алдаа гаргах тохиолдол байдаг ч гаргасан алдаагаа давтаад байгаа байгууллагуудад холбогдох албаныхан хатуухан арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хүний ходоод хогийн сав биш, тиймээс бид эрүү, чанартай хоол хүнс хэрэглэх эрхтэй.

 

Саяхан манайдаа л томоохонд орох Номин сүлжээ дэлгүүрийн Хан Уул дүүргийн салбар дэлгүүрт хугацаа нь дууссан хэрчсэн гурил зарж байжээ. Энэ сарын 5-нд нэгэн хэрэглэгч Хан Уулын Номин дэлгүүрээс хэрчсэн гурил авах гэтэл хугацаа нь 8 сарын 18-нд үйлдвэрлэсэн шошготой байжээ. Түүнчлэн энэ гурил нь шаардлага хангахгүй дотроо бүүр хөгцөрч муудсан байдалтай байжээ.

 

 

 

Хэрэглэгч энэ талаар дэлгүүрийн зохион байгуулагчид мэдэгдэхэд, “”Хэхэ энэ хугацаа нь дуусчиж уу” гэх маягаар асуусан нь тухайн хүндээ огт таалагдаагүй аж. Арга ч үгүй биз. Тухайн барааны хугацааг тэр үйлчлүүлэгч шалгах бус үйлчилгээ явуулж буй худалдагч, зохион байгуулагчид өөрсдөө хариуцах учир түүнд эмзэглэх арга үгүй. Түүнчлэн хугацаа нь дууссан бараа зарж байгаа хариуцлагаасаа бултан гурилын үйлдвэрт буруугаа өгөхийг оролдож байжээ.

 

Энэ мэтээр хэрэглэгчийн эрх ашгийг хохироох нь Монголдоо томоохонд тооцогдох Номин дэлгүүрийн цаашдын нэр хүндэд ч сөрөг нөлөөтэй буйзаа. Тиймээс Номин дэлгүүрийнхээн та бүхэн барааны хугацаа дууссан эсэхээ хэрэглэгчдээр бус өөрсдөө шалган үзэх хэрэгтэй байхаа даа .... 

 

Эсвэл Та бүхний Хямд үнийн баталгаа чинь ийм бараа бүтээгдэхүүн гэсэн үү ....

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.