2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » МИАТ ХК түрээсийн Боинг 767-300 агаарын хөлгөө хүлээн авлаа

МИАТ ХК түрээсийн Боинг 767-300 агаарын хөлгөө хүлээн авлаа

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

МИАТ ХК түрээсийн Боинг 767-300 агаарын хөлгөө хүлээн авлаа

 

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдөр АНУ-ын Боинг компанид үйлдвэрлэсэн, EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 маягийн агаарын хөлгийг үйл ажиллагаандаа ашиглахаар хүлээн авлаа. Тус агаарын хөлгийг  хүлээн авах ёслолын ажиллагаанд ЗТЯ-ны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Н.Мөнхнасан, ИНЕГ-ын дэд дарга  Д.Батчулуун, “Чингис Хаан” ОУНБ-ын захирал Б.Бадрал, МИАТ ТӨХК-ийн Нислэг, техникийн үйл ажиллагааны захирал Н.Ганболд, Коммерийн захирал Т.Батчулуун, Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт нар оролцов. В767-300 агаарын хөлгийг Нислэгийн хэлтсийн дарга багш нисгэгч Ж.Доржнамжил ахлагчтай баг Францын Марсел хотоос жолоодон амжилттай газардууллаа. Англи улсын Pembroke Aircraft Leasing компаниас түрээслэн авч байгаа тус агаарын хөлөг нь чиг шулууны 10-12,500 м өндөрт 850км цагийн хурдтайгаар 11000 км зайд зогсолтгүй нисэх чадвартай. Онгоцны урт 54,9м, далавчны өргөн нь 47,6м, их биеийн өндөр 5,41м, бих биеийн өргөн 5,03м юм байна.

 

МИАТ ТӨХК үйл ажиллагаандаа ашиглаж байсан JU-1011 бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлгийн хөдөлгүүрийн ашиглалтын цикл дууссан тул дээрх онгоцыг ийнхүү түрээсийн гэрээгээр ашиглахаар болжээ.

 

 

 

МИАТ ХК түрээсийн Боинг 767-300 агаарын хөлгөө хүлээн авлаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.