2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ж.Ганхуяг: Төрд сайн менежер дутагдаж байна

Ж.Ганхуяг: Төрд сайн менежер дутагдаж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Ж.Ганхуяг: Төрд сайн менежер дутагдаж байна

 

 

Монголын төр иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулахад “Ухаалаг засаглал”-ыг хөгжүүлэх нь хэрэгтэй юм байна гэдгийг Хан-Уул дүүргийн жишээнээс харж болохоор байлаа. Ингээд ухаалаг засаглал буюу орчин цагийн шинэ технологиудыг далайцтай хэрэгжүүлж яваа засаг дарга Жамбалсүрэнгийн Ганхуягтай ярилцсанаа хүргэж байна.

 

-Сайн засаглал гэж их ярих боллоо. Тэгвэл сайн засаглал гэж яг юуг хэлээд байна вэ? Технологийн дэвшил гэж ойлгож болох уу?

 

-Сайн засаглал гэдгээр бол төр ч хувийн хэвшил ч тэр сүүлийн 4-5 жил ярьж, хэрэгжүүлж байна. Сайн засаглалыг хөгжүүлэх нь менежмент, систем талаасаа хөгжүүлэхийг хэлж байна. Гэхдээ тэр системийг удирдаж байгаа, ажиллаж байгаа төрийн түшээ өөрөө сайн засаглалыг хэрэгжүүлэгч, менежер байх ёстой. Менежерийн гүйцэтгэх үүрэг, хариуцлага, зохион байгуулалт “дарга” нарынхаас их өөр ойлголт л доо.

 

-Тэгвэл таныхаар төрийн түшээ хүн гэж ямар хүн байх вэ?

 

-“Төрийн түшээ гэдэг бол Монгол төрийн уламжлалыг сайн мэддэг, эх оронч, шийдэмгий, орчин цагийн шинэ технологийг тэр дундаа ухаалаг засаглалыг нэвтрүүлж иргэддээ үйлчилж чаддаг, тухайн салбарынхаа олон улсын хэмжээний мэдлэг, мэдээлэл эзэмшсэн менежер байх ёстой гэж би үздэг.”

 

Өнөөдөр Монголын төрд ийм сайн менежер дутагдалтай байна.

 

-Та сайн засаглалаар дамжуулан төрийн хүнд сурталыг бууруулах тал дээр дүүрэгтээ тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан хүн. Энэ системийг хэрхэн бүрдүүлэв?

 

-Аль ч нийгмийн үед төрийн хүнд суртал мөнхийн дагуул мэт явсаар ирсэн. Миний хувьд бодлогоор хэд хэдэн шат дараатай ажлуудыг орчин цагийн технологийн дэвшлийг ашиглан хэрэгжүүлж байна. Төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэд хорооноосоо төрийн үйлчилгээг авдаг болгох тал дээр зорьж ажилласан. Үүний тулд хорооныхоо бие даасан байдлыг бүрэн хангах, ажил үйлчилгээ явуулах орчныг сайжруулах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл манай дүүрэг нийт 16 хороотой тэдгээрийн нэлээд нь үйл ажиллагаа явуулах байргүй, ашиглалтын шаардлага хангахгүй байранд ажил үйлчилгээ эрхлэж байсан. Иймд нэн түрүүнд /1,7,13,14,15,16/ хороодыг шинэ ажлын байртай болгосон. Аливаа ажлыг зөв төлөвлөж эхлүүлэх нь чухал бөгөөд гараа сайн бол бариа сайн, хотын хөгжил хорооноос эхлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

-Төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхийн тулд хорооноос эхэлсэн гэлээ. Гэвч төрийн үйлчилгээний хүнд суртал, нэн яаралтай шинэчлэх асуудалууд тэнд байсан учраас хороог сонгосон гэж ойлгож болох уу?

 

-Хороонд яаралтай шийдэх тулгамдсан асуудлууд байсан. Үүнийг шат дараатайгаар дэд бүтэц, шилэн кабель, тоног төхөөрөмж, программ хангамж гэх замаар шийдэж эцсийн дүндээ өнөөдрийн цахим орчинг бүрдүүлэхээр зорьсон. Төрийн үйлчилгээний хүнд суртал, иргэдийн урт дараалал, санал гомдолыг шийдэх ажил маань ерөнхийдөө нэг цонхны үйлчилгээ, ухаалаг самбар суурилуулахаас эхэлсэн. Өнөөдөр иргэд маань хорооноос 130 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос авч байна.

 

Манайхан аливаа зүйлд дасан зохицохдоо маш сайн хүмүүс, одоо ухаалаг самбар болон нэг цонхны үйлчилгээний талаар харьцангуй ойлголттой болсон. Хорооны үйлчилгээ сайн бол дүүргийн үйлчилгээ сайн, дүүргүүдийн үйлчилгээ сайн бол нийслэлийн үйлчилгээ сайн байх учиртай.

 

-Таны удирдах арга барилын онцлог уу, эсвэл орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх гэж тэр үү, Хан-Уул дүүргийнхэн цахим орчныг арай давамгай ашиглаад байх шиг, учир юу вэ?

 

-Миний бие дүүргийн засаг даргын ажлыг 2008 оны сүүлээр хүлээж аваад ерөнхийдөө 2009 оноос төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж эхэлсэн. Анх намайг ажил хүлээж авч байхад иргэдийн өргөдөл, гомдол дундаасаа алга болох, шийдэгдэхгүй удах зэрэг асуудлууд их гарч байсан. Иймэрхүү зохион байгуулалтгүй, хяналтгүй системийг зөв болгох үүднээс дотооддоо удирдлагын E-office програмыг нэвтрүүлсэн. Хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг ашигласнаар одоо бүх ажил цэгцтэй, хяналттай болсон. Иргэдийн гомдол, санал хуулийн хугацаандаа дор бүрдээ шийдэгдээд явж байна. Ер нь би хувь хүн талаасаа IT технологи их сонирходог ялангуяа орчин үеийн шинэ шийдлүүдийг цаг алдалгүй үзэж мэдэх, ашиглахыг эрмэлздэг дээ. Үүнтэй маань ч холбоотой байж болох юм, гэхдээ зайлшгүй шийдэх албан шаардлага илүү их байсан учраас цахим орчныг бүрдүүлэх нь хамгийн зөв шийдэл байсан. 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn