2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АТГ-ын даргын томилгоо Хөгжлийн банктай холбоотой гэв

АТГ-ын даргын томилгоо Хөгжлийн банктай холбоотой гэв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

АТГ-ын даргын томилгоо Хөгжлийн банктай холбоотой гэв

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн тус бүлгийн хуралдаанаар төрийн өндөр албан тушаалтан болон тэдэнд хамаарал бүхий этгээд оффшор бүсэд данстай байхыг хориглосон хуулийн төсөл, Авлигатай тэмцэх газрын даргын томилгоо, “Чингис” бондын зарцуулалтын асуудлаар голчлон хэлэлцсэн байна.  

 

“Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг ямар шалтгаанаар байнгын хороогоор оруулж ирэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Авлига авсан, өгсөн, улсын хөрөнгийг идсэн уусан асуудлаар удаа дараа АТГ-т асуудал тавьсан ч одоо болтол шийдэгдэхгүй байна. 2015 нэгдүгээр сарын хамтарсан ажлын хэсгийн хуралдаанаар Хөгжлийн банкинд оруулсан шалгалттай ч холбоотой байж болзошгүй. Энэ шалгалтын хариуг байнгын хороогоор хэлэлцүүлээгүй бас АТГ-т энэ асуудлыг тодорхой зорилготойгоор “дарж” байна гэж үзэж байна. Дөрвөн жилийн хугацаанд гудамж зам харгуй тавьсан гэдэг сурталчилгаа явуулсан. Гэтэл үүнд ажилласан 26 компанийн 22 компани нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй гэдэг ч мөн анхаарал татаж байна” гэж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдэгдлээ.

 

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “АН-ынхан оффшор бүсэд данстай гишүүнээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Монгол Улсад 1993-2013 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалт хэлбэрээр 14 тэрбум ам.доллар орж ирсэн. Найман тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Гадаадын хөрөнгө оруулалтаар манай улс хөгжиж, эдийн засаг сайжирсан. Харин гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээснээс болж өнөөдөр эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал муудаж байна” гэж бид ярьдаг. Оффшор данстай бол хандны мангаа гэж ойлгож болохгүй. Монгол Улсад хөрөнгө оруулалттай нийт аж ахуйн нэгжийн 920 нь оффшор компани юм байна. Жишээлбэл, “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Хүннү калл” зэрэг компаниуд бүгд оффшор компани юм байна. Ингээд үзэхээр оффшор компани хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан уу, хууль зөрчсөн үү гэдэг нь өөрөө асуудал. Оффшор компанийн хувьцаа эзэмшиж байгаа, данстай нөхөд хуулийн хүрээнд олсон орлогоороо оффшор компанийн данстай болсон уу, хууль бусаар олсон орлого, авлига авсан мөнгөөрөө тэр компанийн хувьцааг авсан уу гэдгээрээ ялгаатай байх ёстой. Оффшор болгоныг муухай гэж болохгүй. Хууль зөрчсөн үйлдлээрээ оффшор компанийн дансанд мөнгө байршуулсан бол яах аргагүй асуудал юм” гэсэн юм.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.