2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Автомашины зээлийг хамгийн таатай нөхцөлөөр Голомт банкнаас аваарай

Автомашины зээлийг хамгийн таатай нөхцөлөөр Голомт банкнаас аваарай

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Автомашины зээлийг хамгийн таатай нөхцөлөөр Голомт банкнаас аваарай

 

 

Голомт банк нь харилцагчдынхаа өмнө тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор, зээлийн бодлогоо улам уян хатан болгон ажиллаж байна. Тухайлбал ЖДБ эрхлэгчдэд зориулсан Эргэлтийн хөрөнгийн зээлийн хугацааг нэг жилээс гурван жил,  Хөрөнгө оруулалтын зээлийн хугацааг гурван жилээс таван жил болгон сунгасан нь бизнес эрхлэгчдийн талархалыг хүлээгээд байгаа юм.  

 

Тэгвэл автомашин худалдан авахаар сонирхож буй танд дуулгах таатай мэдээ байна. 

 

Та өөрийн хэрэгцээнд зориулж боломжит үнэтэй автомашин худалдан авахыг хүсвэл 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, харин 50 саяас дээш  үнийн дүнтэй автомашины зээлийг 36 сарын хугацаанд олгохоор болж зээлийн эргэн төлөлтийн хугацааг нь сунгасан байна. 

 

Мөн автомашины зээл авахыг хүсэгчдэд тавьдаг байсан ерөнхий шаардлагаа сулруулснаар  таны орлого аль ч банкны карт болон дансаар баталгаажиж болохоос гадна Нийгмийн даатгал төлдөг бол урьдчилгаа төлбөр 20 хувь болон буурчээ. 

 

Харин та үл хөдлөх хөрөнгө нэмж барьцаалсан тохиолдолд 10 хувийн  урьдчилгаа төлбөрөө төлөөд хүссэн авто машинаа авах боломжтой юм. Харилцагч та хамгийн таатай нөхцөлөөр автомашины зээл авахыг хүсвэл Голомт банкны Улаанбаатар хот дахь бүх салбар тооцооны төвд хандаарай. Танд амжилт хүсье. 

 

ГОЛОМТ БАНК

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.