2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » "Босоо Хөх Монгол" -ынхныг Хятад иргэнийг сүрдүүлж их хэмжээний мөнгө завшсан хэргээр хорьжээ

"Босоо Хөх Монгол" -ынхныг Хятад иргэнийг сүрдүүлж их хэмжээний мөнгө завшсан хэргээр хорьжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

"Босоо Хөх Монгол" -ынхныг Хятад иргэнийг сүрдүүлж их хэмжээний мөнгө завшсан хэргээр хорьжээ

 

 

“Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн 4 хүнийг Эрүүгийн цагдаагийн газраас учир битүүлгээр баривчлан хорьсон тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл дээрх нөхөд БНХАУ-ын иргэнийг сүрдүүлж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр татагдан хоригдсон байна.

 

"Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б, Б, Т, Б нар БНХАУ иргэн Ж-д хүч хэрэглэн заналхийлж, сүрдүүлснээр их хэмжээний мөнгө авсан хэргээр мөрдөн байцаагдаж эхэлжээ.

 

Хэрвээ буруутай нь тогтоогдвол, Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйл нь “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэсэн заалтын дагуу мөн хуулийн  149.3-ийн  “Энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.  Тэднийг одоогоор  ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьсон байна.

 

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn