2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Эхний 4 сард төсөв 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

Эхний 4 сард төсөв 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Эхний 4 сард төсөв 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

 

 

Төсвийн зарлагыг төлөвлөснөөс бага түвшинд барьж байгаа ч алдагдалтай баталсантай холбогдуулан төсвийн гүйцэтгэл алдагдалтай гарч байгаа тухай Сангийн сайд мэдээллээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн орлого, тусламжийн нийт дүн 1.65 их наяд төгрөг буюу орлогын түвшин төлөвлөснөөс 10.9 хувиар доогуур гарчээ. Харин өнгөрсөн жилийн эхний дөрвөн сартай харьцуулахад 23 тэрбум төгрөгөөр доогуур дүн болж байна. Нийт зарлага, цэвэр зээлийн нийлбэр дүн өнгөрсөн оны мөн үеэс 398 орчим тэрбум төгрөгөөр өндөр зардалтай гарлаа. Энэ нь төлөвлөсөн зардлаас 24.9 хувиар доогуур түвшинд байгаа аж. 2016 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлогыг 7 их наяд төгрөг, нийт зардлыг 7.9 их наяд төгрөг байхаар, алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 3.4 хувьтай тэнцэх хэмжээгээр баталсан байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар төлөвлөсөн жилийн нийт орлогын 23 орчим хувь нь төвлөрсөн бол төлөвлөсөн зарлагын 28 хувь нь зарцуулагджээ. Төсвийг тодотгох шаардлагатай байгааг Сангийн сайд Б.Болор онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.