2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Г.Занданшатар: Монголын сонгогчид, ард түмний зөрчигдөж буй эрхийг хамгаалах болно

Г.Занданшатар: Монголын сонгогчид, ард түмний зөрчигдөж буй эрхийг хамгаалах болно

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Г.Занданшатар: Монголын сонгогчид, ард түмний зөрчигдөж буй эрхийг хамгаалах болно

 

 

УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбоотойгоор олон арван асуудлууд ар араасаа шил даран гарч ард түмнийг алагчилж, эрхийг нь зөрчсөн үйлдлүүд ихээр гарах боллоо. Энд ямар нэг нам эвсэл, эрх баригчид, хувь хүний эрх ашигийн төлөө бус ард түмэн, олон нийтийн төлөө ажиллах ёстой төрийн байгууллагууд ч ёс журмынхаа дагуу ажиллахгүй байгаа нь ард түмэнд илтээр мэдэгдэх болов. Саяхан Баянхонгор аймгийн МАН-ын төв байрыг хураасан хэрэг гарсан. Тэгвэл цаг үеийн энэ асуудлаар УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар Баянхонгор аймгийн МАН-ын удирдлагуудын хамт мэдэгдэл хийлээ. 

 

Тэрээр хэлэхдээ: “Ардчилсан намынхан шулмын шинжийг олж байна...”, “-АН гараад юу өөрчлөгдөв? 

 

-Өрөнд баригдав

 

-Эдийн засаг хямрав

 

-Эцэст нь газрын зураг зурав...”, “Яахаараа хүн амынхаа тоогоор ойрхон аймгуудыг нэгийг нь нэг мандаттай, нөгөөг нь хоёр мандаттай болгож сонгогчыг, ард түмнийг ялгаварлан гадуурхдаг билээ...”, “Рейтингийн судалгаа гэж байдаг. Түүгээр хоёрдугаарт Б.Гарамгайбаатар яасан ч орж чадахгүй болохоороо гуравдугаарт гараад ирж магадгүй гэж тооцоолсноороо Хэнтий аймгийг гурван мандаттай болголоо.

 

Ингэж өөртөө зориулж төрийг хувьчилах нь ариун явдал уу...”, “Булган аймаг 61138  хүнтэй. Өмнөговь аймаг 60872 хүнтэй. Өмнөговийн нэг иргэн Булганы хоёр иргэнтэй тэнцэнэ. Хэнтийн нэг иргэн Булганы гурван иргэнтэй тэнцэж байна. Булганы ард түмэн ардаас нь төрөөд Өмнөговь, Хэнтийнхэн өврөөс нь төрчихсөн юм уу...”, “Та нар Монголын ард түмний сонгох эрхийн зургийг зурж байна гэж их баярлаж байна.

 

Та нарын хувь тавилангийн зургийг Монголын ард түмэн өөрсдөө бас зурж чадна шүү...” гэхчилэн үгс өнөөдөр сонгуулийн тойргийн хуваарилалт цэцэрлэгийн хүүхдийн зургийн хичээл, дасгалаас ялгагдах аргагүй болсон хийгээд сонгуулийн хууль нэлэнхүйдээ завхарсан, шударга сонгуульд найдах боломжгүй болсныг илтгэнэ. Эмэгтэйчүүдийн квотоос дээрэмдэж, хөдөөний сонгогчдын төрд төлөөллөө илгээх эрхийг Улаанбаатарынханд хулгайлан аваачиж, төдөлгүй аймгуудын сонгогчдыг илтэд ялгаварлан айлаар ярьвал хойд эхийн нүүр үзүүлэн алагчилж байгаа ардчиллын зарчим, хэм хэмжээ АН-ыханд хэзээ ч байгаагүйг илтгэх үйл явдлууд өрнөөд байгаа билээ.

 

УИХ-ын сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө л хэлэлцдэг. Түүнээс цааш гар хүрдэггүй. Гэтэл энэ УИХ өнөөдөр ч Сонгуулийн хууль, сарын дараа болох сонгуультай холбоотой эрхзүйн харилцааг бүрэн эцэслээгүй байна. Өмнөх зургаан удаагийн УИХ-д ийм түүх байсангүй. Цэц ч гэж Цэц, Үндсэн хуулиа цэгцтэй манаж чадахгүй, улстөрчдийн захиалгыг биелүүлээд, агуулахын манаач адил ажиллах. Хэрвээ сонгуулийн дараа будилаан гарвал сонгууль тулсан үед улстөрийн намуудыг захиалгыг биелүүлж, сонгуулийг будилуулах эхийг тавьснаараа Цэцийнхэн ч хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ Цэц өмнөх гаргасан шийдвэрээ цуцалж, орон гаран загнаагүй бол нам дамжсан өнөөдрийн энэ их урвалт, тойргийн хуйвалдаан болохгүй байлаа. Дээрээ ингээд зогсохгүй төр дампууруулж эрээ цээрээ алдсан АН аймгуудад хүртэл хийрхэлт, гадуурхалт явуулж байгаа нь хэрээс хэтэрлээ. Хэдхэн хоногийн өмнө Баянхонгор аймгийн МАН-ын байрыг хураасан нь АН-ынхан эрх мэдлийн сэнтийнээсээ буухгүйн төлөө юу ч хийхээс буцахгүйг илтгэнэ.

 

Үндсэн хуулинд заагдсан Монгол Улсын иргэн бүрийн сонгох, сонгогдох эрхэнд халдсанаараа эрх баригчид Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах төрийн эсрэг гэмт хэрэг зохион байгуулалттайгаар хийж байна. Тиймээс Баянхонгор аймгийн МАН-ын хороо, гишүүд дэмжигчдийн зүгээс Хүний эрхийн үндэсний комисс, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүний эрхийн хороо, Европын эдийн засаг, аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэл хүргүүлэн Монголын сонгогчид, ард түмний зөрчигдөж буй эрхийг хамгаалах болно." хэмээжээ.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.