2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Э.Бат-Үүлийн хүүгийн оффшор данс илэрлээ

Э.Бат-Үүлийн хүүгийн оффшор данс илэрлээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

Э.Бат-Үүлийн хүүгийн оффшор данс илэрлээ

 

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь монголын цагаар өнөөдөр 03.00 цагт /05.09/ нийтэд зарлалаа. Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэлээ.

 

Энэхүү материалд манай улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн байна. Мөн дээрх иргэдийн данс ихэнх нь Их Британийн Виржини аралд бүртгэлтэй байгаа аж.  Оффшор данстай олны танил эрхмүүдээс дурьдвал Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудай,  УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр,  Тэнгри Холдингийн захирал Х.Анхбаяр юм. 

 

Дараах жагсаалтад дээрх хүмүүсээс гадна олны танил бус өөрөөр хэлбэл улс төр, бизнесээс ангид атлаа оффшорт олон тооны данстай, их хэмжээний мөнгө хадгалуулсан хүмүүс цөөнгүй байгаа юм. Үүний цаана томчууд хамаатан садан, ах дүү, танил талынхаа нэр дээр өөрийгөө халхавчлан хөрөнгөө хадгалуулсан эрхмүүд ихэнх хувийг эзэлж байгаа аж. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.