2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МИАТ ТӨХК ирэх сарын 19-нөөс Франкфурт руу ниснэ

МИАТ ТӨХК ирэх сарын 19-нөөс Франкфурт руу ниснэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

МИАТ ТӨХК ирэх сарын 19-нөөс Франкфурт руу ниснэ

 

 

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар - Франкфурт чиглэлийн нислэгээ ирэх 6-р сарын 19-ээс Пүрэв, Ням гараг бүр үйлдэхээр боллоо. 

 

Франкфуртын энэхүү нислэг нь зорчигчдод олон давуу талыг олгож байна. Тухайлбал, Франкфурт бол Европын гол цэг төдийгүй Англи, АНУ, Австрали, Канад гэх мэт улсууд руу дамжин нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой хот юм. 

 

Түүнчлэн сүүлийн хэдэн жил Европын орнуудад Монголчууд ихээр сурч амьдрах болсон. Эдгээр Монголчууд маань эх орондоо ирэхдээ МИАТ компанийн Москва-Берлин чиглэлийн нислэгээр, эсвэл Сөүл, Бээжингээр дамждаг байсан бол Франкфурт хотруу нислэг үйлддэг болсноор олон нислэг солихгүй цаг хэмнэж, тав тухтай аялах давуу талтай.  

 

Дашрамд дурдахад МИАТ ТӨХК Улаанбаатар - Франкфурт чиглэлийн нислэгэндээ 30 хувийн хямдрал зарласан байна. Энэхүү хямдрал нь  7-р сарын 7-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Улаанбаатар - Франкфурт чиглэлд нэг болон хоёр талдаа аялахдаа эдлэх боломжтой юм байна. 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.