2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “Union Pay Cup-2016” ОУ-ын тэмцээнд амжилттай оролцлоо

Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “Union Pay Cup-2016” ОУ-ын тэмцээнд амжилттай оролцлоо

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “Union Pay Cup-2016” ОУ-ын тэмцээнд амжилттай оролцлоо

 

 

Дэлхийн 157 орны, 5.5 тэрбум харилцагчид ашигладаг, Юнион Пэй картын нэрэмжит “Union Pay Cup-2016”хөлбөмбөгийн Олон улсын нөхөрсөг тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж, энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Төрийн банкны хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид оролцон амжилтаар дүүрэн эх орондоо ирлээ.

 

Тус тэмцээнд “Юнион Пэй Интернэшнл” байгууллагатай хамтран ажилладаг Хятадын хөдөө аж ахуйн банк, Өвөр Монголын банк, Өвөр Монголын банкны нийгэмлэгийн шигшээ баг тамирчид болон Спортын мастер Б.Гомбо-Очир ахлагчтай Монгол Улсын Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

 

 

 

Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “Union Pay Cup-2016” ОУ-ын тэмцээнд амжилттай оролцлоо

 

 

 

Төрийн банкны шигшээ багийн хувьд энэ удаад зөвхөн төвийн ажилтнууд болон УБ хотын салбарын төлөөлөл болсон банкны ажилтнууд багтсан юм.

 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Төмөр замчдын Хөлбөмбөгийн талбай болон Өвөр монголын Их Сургуулийн хөл бөмбөгийн ногоон талбайд 3 өдрийн турш зохион байгуулагдсан юм.

 

Энэхүү тэмцээнд манай баг тамирчид 1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол гэсэн үзүүлэлттэй оролцсоноос хаалганд оруулсан бөмбөгийн тоо болон чанарын үзүүлэлтээр бусад багуудаа тэргүүлж, цомын эзэд болсон юм.

 

 

 

Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “Union Pay Cup-2016” ОУ-ын тэмцээнд амжилттай оролцлоо

 

 

 

Тус тэмцээний шилдэг тоглогчоор Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Б.Гомбо-Очир, Өвөрмонголын хөлбөмбөгийн банкны шигшээ багийн довтлогч Зан Вэн Бо, шилдэг хамгаалагчаар Төрийн банкны тамирчид болох Б.Төрбадрах, Б.Нямбаяр нар шалгарч, “Юнион Пэй Интернэшнл” байгууллагын нэрэмжит шагналын эзэд боллоо.

 

Тэмцээнийг БНХАУ-аас оролцогч банкнуудын хөгжөөн дэмжигчдээс гадна Хөх хотод сурдаг Монгол оюутнууд ирж дэмжсэн нь улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон юм.

“Юнион Пэй Интернэшнл” болон БНХАУ-ын Корреспондент банкуудын хувьд цаашид энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмцээний үеэр илэрхийлж байлаа.

 

 

 

Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “Union Pay Cup-2016” ОУ-ын тэмцээнд амжилттай оролцлоо

 

 

 

Дашрамд дурьдахад Төрийн банк нь “Юнион Пэй Интернэшнл” байгууллагатай хамтран 2015 оны хоёрдугаар сард өндөр нууцлал бүхий EMV чиптэй  Юнион Пэй картыг Монголд анх удаа нэвтрүүлсэн бөгөөд “Хайнанд хосоороо амрая”,“Платинум картын уралдаант аян”, “Эрч хүчтэй, адал явдалтай Юнион Пэйтэй аялал” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийт харилцагчид болон дотоод ажилтнуудынхаа дунд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн юм. 

 

Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “Union Pay Cup-2016” ОУ-ын тэмцээнд амжилттай оролцлоо

 

Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “Union Pay Cup-2016” ОУ-ын тэмцээнд амжилттай оролцлоо

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.