2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Монгол Ардын нам СЕХ-ноос хамгийн эхэнд батламжаа гардан авлаа

Монгол Ардын нам СЕХ-ноос хамгийн эхэнд батламжаа гардан авлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Монгол Ардын нам СЕХ-ноос хамгийн эхэнд батламжаа гардан авлаа

 

 

Монгол Ардын нам өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос хамгийн түрүүнд батламжаа гардан авлаа. Өмнө нь Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр  сарын 20-ны өдөр мөрийн хөтөлбөрөө нэгдүгээрт Үндэсний Аудитын газар аваачиж өгсөн. Түүнчлэн 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж, холбогдох албан бичиг болон мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн Ерөнхий хороонд  МАН-ын удирдлагууд мөн хамгийн түрүүнд хүлээлгэн өгсөн билээ. Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудаас 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл СЕХ-нд өгчээ. Намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаад, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, өнөөдөр батламж гардууллаа. СЕХ ХҮН, ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан юм. ХҮН-ын ирүүлсэн бичиг баримт нь тамганы зөрчилтэй байсан тул бүртгэхээс татгалзсан байна. Харин ИЗНН-ын дарга нар нь гарын үсгээ зураагүй, бичиг баримтын бүрдэл дутуу байсан учраас сонгуульд оролцох эрх олгоогүй гэж СЕХ-ноос мэдэгдлээ.

 

Ц.Тунгаа 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.