2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » ДАРАА ТӨЛБӨРТ ДУГААР ШИГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ КРЕДИТ КАРТ

ДАРАА ТӨЛБӨРТ ДУГААР ШИГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ КРЕДИТ КАРТ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

ДАРАА ТӨЛБӨРТ ДУГААР ШИГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ КРЕДИТ КАРТ

 

 

Монголчууд гар утастай болсон цаг саяхан. Хөршийндөө орж утсаар ярьдаг, холбоо руу гүйж хөдөө, гадаа байгаа хамаатан садантайгаа сураг чимээ авалцдаг байсан бидэнд гарт багтах жижигхэн утсаараа холбоо барина гэдэг хэсэгтээ л гайхамшиг байлаа. Харин одоо наян настай буурлаас найман настай хүүхэд хүртэл гар утастай болж, зарим нь төлбөрөө дараа нь, зарим нь урьдчилаад төлчихдөг болж. Хэрэглээндээ тааруулаад 20,30, 50 мянга гээд багцын хэрэглэгч ч болжээ. Одоо энэ тогтолцоонд гайхах зүйл нэг ч алга.

 

Харин хорин жилийн өмнө дараа төлбөрт дугаарыг нийгмийн шалгарсан хэсэг барьдаг байв. Яагаад гэвэл үүрэн телефоныхон төлбөрөө төлөхгүй байх вий гэхээс бусад нь төлж дийлэхгүй байх вий гэхээс эмээдэг байв. Харин одоо бол дундаж амьдралтайд тооцогдох Доржоо Дулмаа ч дараа төлбөрт дугаар барьдаг. Тэд хэрэгцээгээ мэддэг, төлбөрөө ч хугацаандаа төлөөд нэгэнт сурчээ.

 

Тэгвэл яг үүн шиг банк санхүүгийн бүтээгдэхүүн бол банкны КРЕДИТ КАРТ юм.

 

Нэг үгээр хэлбэл дараа төлбөрт дугаар л гэсэн үг. Та гадаадын олон киноноос кредит картаараа хүссэнээ худалдан авч байгааг харж байснаас бидэн шиг мөнгө зээлээч гэж бусдаас гуйж байхыг нь сонссон уу? Мэдээж үгүй. Яагаад гэвэл тэд ойр зуурын санхүүгийн хэрэгцээгээ кредит картаараа шийдчихдэг юм. Монголчуудын хувьд ч тун удахгүй кредит картаараа өдөр тутмын санхүүгийн хэрэглээгээ шийддэг болно. Яг л дараа төлбөрт дугаар ашигладаг болсон шигээ... Учир нь кредит картыг заавал баян хүн авдаггүй юм. Та ажил төрөлтэй, цалинтай, орлоготой бол карт таных. Эсвэл та банкинд тодорхой хэмжээний хадгаламжтай бол карт авахад асуудалгүй. Тодруулбал та татварын дараа цэвэр 1 сая төгрөгийн цалин авдаг бол танд 2 сая төгрөг хүртэл эрхтэй кредит карт авах боломж нээгдэнэ.

 

Мэдээж орлого тань нэмэгдэх тусам зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Та кредит картаараа хүссэн үедээ, хүссэн худалдан авалтаа хийж болно. Дараа нь та зээлсэн мөнгө, худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ үнийг картандаа буцаан хийх буюу банкинд эргүүлж төлөх учиртай. Нэг үгээр хэлбэл картаа ашиглан худалдан авалт хийсэн зээлээ заасан хугацаанд нь 100% буцаан төлсөн тохиолдолд банк танаас нэг ч төгрөгийн хүү авахгүй.

 

Харин зээлсэн мөнгөө бөөнд нь төлж чадахгүй байгаа тохиолдолд ашигласан мөнгөн дүнгийнхээ хамгийн багадаа 10-20 хувийг заасан хугацаанд нь төлөх учиртай юм. Дараа төлбөрт дугаарын хэрэглэгчид хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд дуудлага хийх, авах боломжгүй хаагддаг шиг та төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлчихвэл торгууль төлөх болно. Энэ бол таны хүлээсэн үүрэг бас хариуцлага. Түүнчлэн таны кредит карт ашиглах хугацаанд сарын орлого тань нэмэгдсэн бол анх авсан зээлийн эрхийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтойгоос гадна олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, аяллын даатгал гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой юм байна. Нэг үгээр хэлбэл бидний олонхын ойлгодог шиг кредит картыг заавал баян хүн эзэмшдэггүй.

 

Яг л гар утасны дараа төлбөрт үйлчилгээг өдөр тутмын амьдралдаа ашигладаг шигээ, кредит картаараа өдөр тутмын амьдралынхаа санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэх боломж хүн бүрт байна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.