2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ИЙН ТОП-8-Д ШАЛГАРЛАА

ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ИЙН ТОП-8-Д ШАЛГАРЛАА

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ИЙН ТОП-8-Д ШАЛГАРЛАА

 

 

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай.

 

Голомт банкны хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг 13 дахь жилдээ хүртэж буй бөгөөд ТОП-100 ААН-ийн ТОП-8-д жагслаа.    Голомт банк нь Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч төдийгүй  банк санхүүгийн салбарынхаа хөгжлийг ямагт шинэ шатанд гаргаж ирсэн нь энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авах үндэслэл болжээ.  

 

Зөвхөн 2015 оны хувьд Голомт банк нь  иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг Монгол орон даяар амжилттай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 27 мянга гаруй иргэд хуримтлалтай болоод байна.  

 

Тус банк нь  харилцагч төвтэй банк байх  зорилтынхоо хүрээнд харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой www.edu.golomtbank.com сайт болон www.sme.golomtbank.com сайтыг нээсэн нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн талархалыг хэдийн хүлээжээ. Мөн Монголын анхны даатгагдсан “Эрчим бонд”- ын андеррайтераар нь  ажиллаж, “Цаасгүй банк” аяныг өрнүүлж, газрын тос, алт, зэсний ханштай  уялдсан “Гибрид хадгаламж”-ийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэн, Кастодиан банкныхаа үйлчилгээг албан ёсоор эхлүүлсэн гээд цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ 100 гаруй салбар тооцооны төвөөрөө дамжуулан 600,000 гаруй харилцагчиддаа хүргэн ажиллаж байна.  

 

Энэ бүх амжилтыг дэлхийд алдартай Global Finance сэтгүүлээс  үнэлэн Голомт банкийг 2015 оны “Монгол Улсын Шилдэг Банк”, “Монгол Улсын Шилдэг Интернэт Банк”–аар өргөмжилсөн нь харилцагч та бүхний бидэнд хүлээлгэсэн өндөр итгэлийн үр шим тул чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.