2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Ч.Сайханбилэг Д.Дорлигжавыг ажлаа өгөхийг санал болгожээ


Ч.Сайханбилэг Д.Дорлигжавыг ажлаа өгөхийг санал болгожээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Ч.Сайханбилэг Д.Дорлигжавыг ажлаа өгөхийг санал болгожээ

 

 

Ерөнхий сайдыг эзгүй байх хугацаанд хууль зүйн сайд Д.Дорлигжав Шадар сайд Ц.Оюунбаатарын тусламжтайгаар Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлаж ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хөндсөн байдаг.  

 

МоАХ-ны квотоор засагт багтсан Д.Дорлигжав, Р.Бурмаа болон Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, С.Эрдэнэ нар Р.Чингисийг чөлөөлөх саналтай байсан ч С.Баярцогт, М.Энхсайхан нар эл асуудлыг эсэргүүцсэн аж. Улмаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, "Ерөнхий сайдуудыг эзгүй хойгуур энэ асуудлыг ярилцах нь түүний эзгүйчилсэн хэрэг болно. Ерөнхий сайд өөрөө ирээд Хууль зүйн сайдаас оруулсан ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудлыг шийдэх нь зөв. Д.Дорлигжав сайд ямар үндэслэлээр Р.Чингисийг чөлөөлөх гээд зүтгээд байгаагаа Ерөнхий сайдад өөрөө тайлбарлах ёстой" хэмээснээр асуудлыг түр намжсан байна.  

 

Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагаас эхэллээ.  Энэ хуралдааны үеэр ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч  Ерөнхий сайд зөвшөөрөөгүй харин ч "Ажлаа хийж чадахгүй бол өргөдөлөө өгөөрэй" гэсэн байна. Ерөнхий сайдын энэхүү шийдвэрээс болж Хууль зүйн сайд Д.Дорлигжав "Би энэ засагт ажиллахгүй хэмээн" хурлаа хаяж гарсан гэх мэдээлэл байна.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.