2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шар мэдээ » Орос хүүхдүүд номонд дуртай

Орос хүүхдүүд номонд дуртай

Нийтлэлийн төрөл: Шар мэдээ

Орчин цагт технологийн хувьсал гээч хүн төрөлхтний хувьслын явц дахь ёс заншлыг бага багаар үгүй хийх хандлагатай болсныг дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрсөн. Өнөө үед хүмүүс цахим ертөнцтэй ойр болж, тэндээс мэдээлэл, мэдлэг авч байгаагийн сацуу аливааг танин мэдэх орчин өөрчлөгдөж байна. Нэгэнт энэ бүхэн насанд хүрсэн хүмүүст сөргөөр нөлөөлж байгааг нотолсон тул сонир­хол татахаа больжээ. Харин бидний ирээдүй гэгдэх хүүхэд багачуудад ямраар тусч байгааг ОХУ-ын хэсэг эрдэмтэд судалжээ.

 

Судалгаанаас үзэхэд хойд хөрш өсвөр үе, бага насны хүүхдүүдийг нийгэмд хөл тавихад үр дүнтэй бодлого явуулдаг аж. Барууны ихэнх орны хүүхдүүд ном ашиглах тал дээр маруухан, ихэнх мэдээллийг таблет, гар утсаа ашиглан олж авдаг бол оросууд хүүхдээ 18 нас хүртэл нь элдэв цахим ертөнцөөс хол байлгахыг эрмэлздэг гэнэ. Энэ тал дээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэлээд үр дүнтэй арга хэмжээ авч байсан талаар “Правда” сонинд бичжээ. Тэрбээр сургуульд ашиглагддаг сурах бичгийн хуулбарыг интернэт орчинд байршуулж, хүүхдүүдэд “Нэг ном” төслийг танилцуулсан нь үр дүнд хүрсэн юм. Мөн номын дэлгүүрүүдийн салбарыг нэмэгдүүлж, зөвхөн хүүхдэд зориулсан ном бичсэн зохиолчдод онцгой урамшуулал өгөх болжээ. Энэ нь үр дүнд хүрч, эцэг эхчүүд ч хүүхэддээ таблет, гар утаснаас илүүтэй сонсдог, ярьдаг ном худалдан авах нь ихэссэн юм. 

 

Гэхдээ л хүүхдүүдэд интернэтээс нүүр буруулах сэдэл төрүүлэх нь хялбар байгаагүй аж. Бүх зүйл нөхөн үржихүйгээс эхэлж, хүүхэд анх эхийн хэвлийд бүрэлдэхээс өдийг хүртэл ямар зам туулсныг тодорхой харуулсан ном, товхимолууд сурах бичгээс илүүтэй худалдаанд гарч эхэлсэн байна. Хүүхэддээ ном авч өгсөн эцэг эхчүүдийг урамшуулж, борлуулалт ихтэй номын аль нэг хэсгийг цээжилсэн хүүхдийг зайрмагаар шагнах тогтолцоо тун үр дүнтэй байлаа.

 

Эцэг эхчүүдээс урган гарсан нэгэн үр дүнтэй санаа бол нэвтэрхий толь. Тэдний хүүхэд ахуйд үздэг байсан “Хүүхэд залуусын нэвтэрхий толь” ном орчин үед шинээр хэвлэгдэж, өрх бүрийн номын шүүгээнд хүндтэй байр суурь эзлэх боллоо. Ойролцоогоор 13-15 насны хүүхдүүдэд энэ ном тун сонирхолтой байв.  Энд Орос орны талаар болон хүрээлэн буй орчны талаарх бүхий л хаалттай сэдвүүд тун ойлгомжтой бичигдэж, элдэв нийгмийн хэрэггүй мэдээллүүдийг агуулахаас татгалзсан нь сайшаал хүртэж байв. Интернэт орчинд хяналтгүй шахам байрладаг элдэв төрлийн насанд хүрэгчдэд зориулсан кино, нийтлэлүүд хүүхдийн хүмүүжилд эрс сөрөг үр дагавар авч ирдэг учир ОХУ-ын эрх баригчид 18-аас дээш насныханд зориулсан “бүтээл”-үүдийг хазаарлах бодлого явуулжээ. Хэдийгээр энэ арга шууд үр дүнгээ өгөөгүй ч орос айлын хүүхдийн өрөөнд холбогдсон интернэт эдгээр бохир мэдээллүүдийг арчин хаядаг. Энэ нь л хойд хөршийн хэрэгжүүлсэн “Номонд дуртай хүүхэд” төслийн гол үр дүн юм. 

 

Зүгээр л уриалга маягаар бус үндэсний хэмжээнд кампанит ажил явуулсан тус арга хэмжээ номыг хүүхэдтэй дотно нөхөрлөхөд тус болсон нь элбэг аж. 

АНУ, Европын ихэнх оронд ном бол зөвхөн томчуудын хэрэглээний “бэст сэллер”, эдийн засаг, улстөрийн цуутай бүтээлүүд болж хувирсан. Тэгвэл хүүхдүүд юу унших вэ. Нөгөө л “Алиса гайхамшгийн оронд”, “Хари Поттер” зэрэг улиг болсон зохиолууд орчин цагийн чихэвч зүүсэн хөвгүүдийн анхаарлыг татна гэж үү. Тиймдээ ч Орос жаалуудыг номонд дурлахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол томчуудын чармайлт байжээ.

Эх суралж: Өглөөний сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.