2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » Сенатууд Сирид цохилт өгөхийг дэмжив

Сенатууд Сирид цохилт өгөхийг дэмжив

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд

Сенатуудын дунд явуул­­сан санал асуулгаар АНУ Сирид цэргийн хүчээр цохилт өгөх асууд­лыг 10 хүний 7 нь дэмж­сэнээр нэг тийш ший­­дэгдлээ. Ингэснээр дараа долоо хоногт Сири улсад цохилт өгөх АНУ-ын эхний цуваа баазаас хөдлөх юм байна. 

Сенатуудын хур­­­лын үеэр жагсагчид гад­нах талбайд цугларч, Обамагийн өдүүлэх гэж буй дайныг эсэргүүцжээ. Мөн нэг жагсагч ордон руу дайран орж ирэн, сенатуудын хурлын үеэр “Сирид цэргийн ар­га хэмжээ авах шаард­ла­га­гүй” гэсэн бичиг барь­­­­сан байна.

 

Сенатуудын дэмж­лэ­гийг авсан Обама­гийн хуурай замын цэрэг ирэх 60 өдрийн дотор Сирид хөл тавих бол, агаарын хүчин 30 хоногийн дотор Башар Асадын нутагт халдан довтлох гэнэ. 

Харин ОХУ-ын зүгээс Сиритэй дайтах гэж буй АНУ-ыг дэмжихгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн төдийгүй Вашингтоныг буруу алхам хийлээ хэ­мээн “Риа Новости” мэ­дээл­­­жээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.