2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » ГОЛОМТ БАНК ИМПОРТ ФАКТОРИНГ БУЮУ БОГИНО ХУГАЦААТ ГАДААД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

ГОЛОМТ БАНК ИМПОРТ ФАКТОРИНГ БУЮУ БОГИНО ХУГАЦААТ ГАДААД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

ГОЛОМТ БАНК ИМПОРТ ФАКТОРИНГ БУЮУ БОГИНО ХУГАЦААТ ГАДААД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

 

 

Голомт банк нь экспорт, импортын бизнес эрхлэгч харилцагчиддаа зориулан дэлхийд өндөр нэр хүнд бүхий 260 гаруй банк, санхүүгийн байгууллагатай хамтран богино болон дунд хугацаат, хөнгөлөлттэй нөхцөл бүхий гадаад худалдааны санхүүжилт, төлбөр тооцооны шийдлийг санал болгон ажилладаг.  

Тус банкны хамт олон энэхүү үйл хэргээ өргөжүүлэн Монгол Улсаас анх удаа олон улсын Factor Chain International /FCI/ байгууллагад гишүүнээр элссэнээр, Импорт факторинг буюу богино хугацаат гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг үзүүлж эхэллээ. 

 

Импорт факторингийн үйлчилгээ нь гадаадын улс орноос түүхий эд, тоног төхөөрөмж, бараа материал импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтээ уян хатан нөхцөлтэйгээр авах боломжийг олгодгоороо давуу талтай юм. 

 

Дэлхийн 90 гаруй орны 400 гаруй банк гишүүнээр нь элссэн Factors Chain International /FCI/ байгууллага нь гишүүн байгууллагууддаа нэгдсэн стандартын дагуу олон улсын хил дамнасан факторингийн үйлчилгээг хүргэдгээрээ онцлогтой.  

 

Голомт банк нь Factors Chain International-д албан ёсны гишүүнээр элссэнээр олон улсын факторингийн зах зээлд Монгол Улсын газрын зургийг нэмээд зогсохгүй, Үнэ цэнийн сүлжээний санхүүжилтийг  эх орондоо хөгжүүлэх эхний алхмыг ийнхүү хийлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.