2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » МИАТ ХК агаарын хөлгөө Бүгд Найрамдах Чех улсад нойтон түрээсийн гэрээгээр түрээсэллээ

МИАТ ХК агаарын хөлгөө Бүгд Найрамдах Чех улсад нойтон түрээсийн гэрээгээр түрээсэллээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 МИАТ ХК агаарын хөлгөө Бүгд Найрамдах Чех улсад  нойтон түрээсийн гэрээгээр түрээсэллээ

 

 

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК 189 хүний суудал бүхий “Boeing 737-800” агаарын хөлгөө БНЧУ-ын Тravel Service компанид энэ оны 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд нойтон түрээсийн журмаар түрээслүүлэхээр харилцан тохирсон байна.

 

МИАТ ХК өнгөрсөн жил тус компанид Boeing 737-800 агаарын хөлгөө нойтон түрээсийн гэрээгээ амжилттай түрээсэлж байсан юм Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч  агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч нь  зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл МИАТ ХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцах юм. Дээрх гэрээний дагуу эхний ээлжинд МИАТ ХК-ийн нисэгч, инженер, үйлчлэгч, нислэгийн хяналт зохицуулалтын ажилтнуудаас бүрдсэн нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг БНЧУ-ыг энэ сарын 13-ны өдөр зорилоо. Энэхүү гэрээний хүрээнд Boeing 737-800 агаарын хөлгөөр Европ, Хойд Африк болон ОХУ-ын 50 орчим чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. 

 

Travel Service компани нь нийт 17 агаарын хөлөгтэй бөгөөд 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж буй БНЧУ-ын агаарын тээврийн томоохон компаниудын нэг юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.