2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » АН-ынхан С.Жавхлан, Т.Баясгалан нарын явуулсан өвсийг худалджээ

АН-ынхан С.Жавхлан, Т.Баясгалан нарын явуулсан өвсийг худалджээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ


АН-ынхан С.Жавхлан, Т.Баясгалан нарын явуулсан өвсийг худалджээ

 

 

Ихэнх аймаг, сумдад хаваржилт хүндэрч цагаан зудтай байгаа. Тиймээс малчдад туслах зорилгоор МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” хандивын тоглолтыг зохион байгуулсан.

 

Улмаар тоглолтын орлогоор өвс, тэжээл авч аймаг бүрт ОБЕГ-аар дамжуулан хүргүүлсэн. Харин тусламж эзэддээ хүрч чадаагүй бололтой. Тодруулбал, Увсын Улаангомын харъяат С.Анхбаяр өөрийн цахим хуудсандаа:

 

'' С.Жавхлан, Т.Баясгалан хоёр гавьяат маань "Илгээлтийн эзэн" тусламжийн аян өрнүүлж зудтай байгаа аймгуудад тусалж байгаа билээ. Энэ аянаас манай аймагт хувиарлагдсан тусламжийн өвс, тэжээл ОБЕГ-аар дамжиж хаваржилт хүндэрсэн сумдуудад хувиарлах байсан ч замаас нь Улаангом сумын ЗДТГ-ынхан тосож авч Шинэ наадмын талбайд буулган нэг боодол өвсийг 3000, тэжээлийг 6 000 зарсан хэрэг гарлаа. Тусламжийн өвс тэжээлийг уг нь Өмнөговь, Тариалан, Өлгий, Зүүнговь, Малчин зэрэг нүүдлийн зам нь боогдож мал ихээр хорогдож байгаа сумдуудад явуулсан бол илүү үр дүнтэй байхсан. Гэвч Улаангом сумын дарга нарын сувдаг шуналын "золиос" боллоо. Ичээч !!!. хэмээн бичжээ.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.