2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » “Монголоо аврах хөдөлгөөн” эхэллээ

“Монголоо аврах хөдөлгөөн” эхэллээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

“Монголоо аврах хөдөлгөөн” эхэллээ

 

 

Хуульч Б.Ганхуяг санаачлан “Монголоо аврах хөдөлгөөн”-ийг эхлүүлж буйгаа өнөөдөр мэдээллээ.

 

Хөдөлгөөнийг эхлүүлж эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гурван асуултыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газарт  хүргүүлж буйгаа мэдэгдэв. Асуултынхаа хариултыг ирэх сарын 4-ний өдөр авах аж.

 

Б.ГАНХУЯГ

 

“Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал бүрэн хямарч, гадаад орны өрөнд барьцаалагдаж, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож байна.

 

Айл өрхийн орлого 3-4 дахин буурч, зээлийн дарамтад орж ядууралд нэрвэгдсээр байгаа. Энэ байдалд УИХ, Засгийн газрын зүгээс тодорхой арга хэмжээ авч ажиллахыг хичээж байгаа боловч бодит байдал дээрээ ухаалаг шийдэл, алсыг харсан төлөвлөгөө, хөтөлбөргүй явсаар уршиг нь улам бүр нэмэгдэж, хүндэрсээр өнөөдргийг хүрлээ. Иймд бидний хэсэг иргэд улс, эх оронд маань бий болоод байгаа цөвүүн байдлыг хараад гар хумхин суух биш.

 

Харин цөөн ч гэсэн нөхдийн хамт бага ч гэсэн хувь нэмрийг оруулж нэг ч гэсэн Монгол хүнийг сайхан амьдруулахын төлөө нэгдэж байна” хэмээв.

 

Тэд “Монголоо аврах хөдөлгөөн”-ийг байгуулснаа энэ өдөр албан ёсоор олон түмэнд дуулгаж байгаа аж.

 

ХӨДӨЛГӨӨНИЙ ГИШҮҮДИЙН ЗҮГЭЭС

 

“Бид таксинд, гудамжинд, автобусанд таарахаараа эдийн засаг хүнд, амьдралын боломж муу байгаа талаар өдөр бүр ярилцдаг. Тэгвэл иргэдийн тэр асуултад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас хариулт авахаар дараах гурван асуултыг хүргүүлж байна" гэв.

 

Үүнд:

 

Өнөөдөр нэг Монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа вэ?

 

Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?

 

Монголчууд хэзээ Монголдоо хүн шиг сайхан амьдрах вэ?

 

Энэ гурван асуултаа яг одоо Засгийн газарт хүргүүлнэ.

 

Харин хариултыг нь ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 12.00 цагт бидний төлөөлөл очиж авах тул бэлдэж хүлээлгэн өгнө гэдэгт итгэлтэй байна.

 

Засгийн газар иргэнийхээ асуултад хариулах үүрэгтэй хэмээн хэлж байлаа.

 

 

“Монголоо аврах хөдөлгөөн” эхэллээ

 

“Монголоо аврах хөдөлгөөн” эхэллээ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn