2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МоАХ-ын онц их хурал зарлахыг шаардлаа

МоАХ-ын онц их хурал зарлахыг шаардлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

МоАХ-ын онц их хурал зарлахыг шаардлаа

 

 

Өнөөдөр МоАХ-ын анхлагчдийн зөвлөлөөс хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл гаргалаа. МоАХ-ын үүсгэн байгуулагдсан цагаас өөрийн аймаг орондоо уг хөдөлгөөнийг удирдаж байсан зөвлөлийн гишүүд оролцож, 1992 оноос хойш сонгуулиар засаглалын эрх мэдэл авсан намуудын бодлогогүй үйл ажиллагаа нь цөөн хүнд илүү боломж олгож, хөрөнгийнхөө хирээр эрх мэдэл авдаг дэг жаяг тогтоож, улс төрийн намууд бүлэглэлүүдийн эрхшээлд орж, нийгмийн хөгжил мухардалд орж байгаад санаа зовж байгаагаа хурлын эхэнд онцлон хэллээ.

 

Ховд аймгийн МоАХ-ын анхны зохион байгуулагч Ч.Хархүү "Сүүлийн өдрүүдэд МоАХ -ын дарга Х.Баттулгатай холбоотой асуудлаар Ардчилсан хувьсгалын анхлагчдын нэг салаа мөчир болсон МоАХ-ны гишүүдийн дунд талцал маргаан гарч байгаад Ардчилсан холбооны Анхлагчдын зөвлөл харамсаж байна. Монголын ардчилсан хувьсгалыг анхлагчид бид Монгол улсын Үндсэн хуульд "Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно" гэсэн заалтыг үндэслэн Х.Баттулгыг яллаж буруутгаагүй байхад асуудалд явцууралгүй, асуудалд хүлээцтэй хандахыг уриалж байна." гэсэн юм.

 

АХАЗ-ийн гишүүд ардчилсан хувьсгалын манлайд явсан бид хоорондоо одоо эвдрэлцэж, салж сарниж, бүтээсэн ардчиллаа баллуурдах ёсгүй . Тиймээс МоАХ-ын онц их хурлыг 2016 оны 4-р сарын 15-ны дотор багтаан хуралдуулахыг МоАХ-ын дарга Х.Баттулга, МоАХ-ын удирдах зөвлөлөөс шаардаж байна хэмээн мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.