2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » "Монгол коммент" М.Батбилэгийн найзууд хэвлэлийн бага хурал зарлалаа

"Монгол коммент" М.Батбилэгийн найзууд хэвлэлийн бага хурал зарлалаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

 

 

 

 

Маргааш буюу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11:30 цагаас "Зууны мэдээ" сонины мэдээллийн төвд "Монгол Коммент"-ийн хөтлөгч М.Батилэгийн  андууд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.

 

Мэдээлэл өгөхөд, TV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг хөтлөн үзэгч олонд танигдсан сэтгүүлч, редактор М.Батбилэг хэсэг хугацаанд ажлаасаа чөлөө авч эхнэрээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон юм.  Эхнэр нь зөөлөн эдийн хорт хавдар гэсэн оноштойгоор эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Өнгөрсөн хугацаанд хосууд байсан мөнгөө, ах дүү хамаатан садан, найз нөхдийнхөө тусламжтайгаар эмчлүүлээд байсан ч эцэстээ эмчилгээний зардлаа дийлэхээ больжээ.

 

М.Батбилэгийн эхнэр яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол амь насанд нь аюултай гэдгийг дуулгасан байгаа юм. Ийм учраас сэтгүүлч М.Батбилэг эхнэрээ сахиж, дэргэд нь байхаас өөр аргагүй болсон.

 

М.Батбилэг хүнд өвчтэй эхнэрээ хаяад ирж чадахгүй байгаа бөгөөд мөд ажилдаа орохгүй гэдгийг нь мэдсэн салбарын найз нөхөд, ажлын хамт олных нь зүгээс “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг өрнүүлэхээр шийджээ. М.Батбилэгт Монгол түмний сэтгэлийн дэм хэрэгтэй байгаа юм. Та бүхэн түүнд тусалж, сэтгэлийн дэм хайрлана уу. 

 

ХАНДИВЫН ДАНС. ХААН БАНК-ны 5007453924 М.Батбилэг . Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn