2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » "МОНГОЛ КОММЕНТ"-ЫН ХӨТЛӨГЧ БАТБИЛЭГТ ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА

"МОНГОЛ КОММЕНТ"-ЫН ХӨТЛӨГЧ БАТБИЛЭГТ ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

"МОНГОЛ КОММЕНТ"-ЫН ХӨТЛӨГЧ БАТБИЛЭГТ ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА

 

 

"TV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг хөтлөн үзэгч олонд танигдсан сэтгүүлч, редактор М.Батбилэг хэсэг хугацаанд ажлаасаа чөлөө авч эхнэрээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Өнөө цагт тулгамдаж буй олон чухал асуудал, цаг үеийн мэдээллүүдийг үзэгчдэдээ хүргэж, оновчтой дүгнэлт хийж чаддаг эл залуугийн нэвтрүүлэг ч багагүй хүрээг хамардаг.

 

Салбарынхаа удирдлагуудаас “Шилдгийн шилдэг” өргөмжлөл гардаж явсан М.Батбилэг өнгөрсөн аравдугаар сарын билэгт сайн өдөр хурим найраа хийж, гал голомтоо бадрааж байсан нэгэн. Гэвч шинэ оны дараахан эхнэрийнх нь бие эрс муудсан тул арга буюу эмнэлэг бараадаж, эрүүл мэндэд нь санаа тавихаар ажлаасаа чөлөө авчээ. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд хийлгэсэн эмчилгээ нь үр дүн муутай байсан уу, эхнэрийнх нь бие тэгтлээ сайжраагүй бололтой.

 

Мөд ажилдаа орохгүй гэдгийг нь мэдсэн салбарын найз нөхөд, ажлын хамт олных нь зүгээс “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг өрнүүлэхээр шийджээ. 

 

Хандивын данс: 5007453924 М.Батбилэг  Хаан банк 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.