2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Л.Гансүхийг шүүх хуралд оруулсангүй

Л.Гансүхийг шүүх хуралд оруулсангүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 

 

 

Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр 09.00 цагт эхэлсэн.

 

Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарын гурван өмгөөлөгч, прокурор Бурмаа нар иржээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн хуралдаж, шүүгчид Л.Гансүхийг шүүх хуралд оролцуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Мөн өмгөөлөгч Ц.Баасандорж проектор ашиглаж нотлох баримтыг тайлбарлая гэсэн хүсэлт гаргасныг шаардлагагүй гэж үзсэн байна. Учир нь өнөөдрийн шүүх хурлаар нотлох баримтыг шинжилж шалгахгүй гэсэн байна. Тиймээс Л.Гансүхгүй шүүх хурал болж байна. Дашрамд дуулгахад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Гансүхийг бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож алба тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт үйлдлийг гардан зохион байгуулсан хэрэгт буруутган 4.6 жилийн хорих албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ял оноосон билээ.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.